Эртний модны нууцлаг үхэл эрдэмтдийг гайхшруулж байна

: 100 өдрийн өмнө / 2018-06-12 16:57:12

Зөвхөн Африкт “Баобаб” гэх маш өвөрмөц мод ургадаг аж. Уг мод нь асар том хэмжээтэй болж, хэдэн мянган жилийн турш амьдардаг  бөгөөд одоогоор дэлхийн хамгийн эртний амьд ургамлуудын нэгд тооцогддог байна. Гэтэл энэ ховор модод  сүүлийн 12 жилийн турш маш нууцлаг  байдлаар олон тоогоор үхсээр  байна. Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор үхэж байгаа гэж таамаглаж байсан хэдий ч үүнийг батлах ямар нэгэн нотолгоо олдоогүй аж.

Өмнөд Африк, Румын болон АНУ-ын их сургуулиудын судлаачид эдгээр моддын үхэл нь "урьд өмнө байгаагүй их хэмжээний тоо толгойн сүйрэл" гэж үзжээ.

Шинжилгээний үр дүнг Nature Plants сэтгүүлд өгүүлснээр “моддын сүйрэл нь нэгэн төрлийн халдварт өвчин” гэж өгүүлсэн боловч Румын дах Бабес-Боляи их сургуулийн доктор Адриан Патрутын удирдсан шинжилгээний багийнхан үүнийг “Африкт нөлөөлж байсан уур амьсгалын ихээхэн хүнд нөхцөлүүдтэй холбон судалж байна” гэжээ.



Судлаачид 2005 оноос хойш өмнөд Африкын эртний моддыг судалж байгаа юм байна.

Тус аврага мод маш өндөр ургадаг бөгөөд мөчирүүд нь орой хэсэгтээ төвлөрсөн байдаг. Иш, мөчрүүд нь харилцан адилгүй настай байдгаараа онцлог ажээ.

Зимбабве, Намиби, Өмнөд Африк, Ботсван, Замби улсуудын нутаг дэвсгэрийн  үхэжсэн моддод 1000-аас 2500-аас дээш настай байсан ажээ.

Ч.Хулан
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
99 өдрийн өмнө / 103.57.95.92

mash ondor gej hun derged n