У.Хүрэлсүх 42-р тойргийн нөгөн сонгуульд нэр дэвшихгүй хэмээн мэдэгджээ

: 11 өдрийн өмнө / 2018-06-13 09:55:53

Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга өнөөдөр мэдээлэл хийж ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаагаа мэдэгдсэн. Түүний хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд УИХ уг асуудлыг хэлэлцэж, гишүүнээс чөлөөлөх эсэх  шийдвэрийг гаргана.

УИХ-ын гишүүн Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэж асуудлыг нэг тийш болгох юм.
УИХ Д.Гантулгын хүсэлтийг хүлээн авч чөлөөлөх шийдвэр гаргавал Сонгуулийн тухай хуулийн дагуу Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явагдах нөхцөл үүснэ. 

Энэ тухай хуулийн гаргалгааны талаар Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, “Д.Гантулга гишүүнээсээ түдгэлзсэн бол нөхөн сонгууль явах эсэх асуудал шүүхээр эцэслэн шийдэгдтэл явахгүй байлаа. Татгалзал буюу чөлөөлөгдөх нь шууд нөхөн сонгууль явагдах улс төр, хууль зүйн үр дагавартай байдаг” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр, МАН-аас У.Хүрэлсүх аль эсхүл Хэнтий аймгийн засаг дарга Д.Ганбямба, АН-аас Ж.Оюунбаатар нар өрсөлдөж магадгүй гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх 42-р тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгджээ. Тодруулбал,  өчигдрийн МАН-ын бүлгийн хаалттай хуралдааны үеэр 42-р тойргийн нөгөн сонгуулийн асуудал яригджээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс, "Та Хэнтийд болох нь тодорхой болсон нөхөн сонгуульд нэр дэвших үү? Таны нутаг шүү дээ" гэж асуусан байна. Харин Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ямар ч эргэлзээгүйгээр нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн байна. 

Х.Онон
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
11 өдрийн өмнө / 103.229.121.51

Зөв сонгууль болно тодорхой хүрэлсүх шуналтай байж болохгүй зөв нөхөн СОНГУУЛААР мөн шударга өрсөлдөн шүү тэргүй бол 20онд ман булшлагдах болно