С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргах санал хүргүүлжээ

: 158 өдрийн өмнө / 2018-06-13 10:12:05

ШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих саналаа прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлжээ.  Уг саналыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болох тов гарчээ. 

АТГ-аас С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг Оюутолгой төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих