"Жаст"-ын Ш.Батхүүг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэрийг гаргажээ

: 99 өдрийн өмнө / 2018-06-13 11:51:23

"Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг гадны банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдаж шалгагдаж байгаа "Жаст"-ын Ш.Батхүүг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэрийг гаргажээ. Түүнийг гурван сарын өмнө АТГ-аас яллагдагчаар татаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Харин түүнийг үргэлжлүүлэн хорьж, шалгах эсэх шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих