ОӨУБЕГ-ын даргаар Б.Баасандоржийг томиллоо

: 99 өдрийн өмнө / 2018-06-13 14:10:54

ОӨУБЕГ-ын даргаар ажиллаж байсан Р.Содхүү ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс хойш уг газрын даргыг томилоогүй байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Оюуны өмч-улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Б.Баасандоржийг томиллоо.

Б.Баасандорж нь 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр,

2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 17 жил ажилласан байна. 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих