Д.Мурат: Ерөнхийлөгчийн хоригийг зөв гэж бодож байна, би шалгуулчихаад буцаад орж ирнэ

: 160 өдрийн өмнө / 2018-06-13 17:03:13

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Тэгвэл УИХ-ын уг шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хориг тавьсан. 

Ерөнхийлөгч хориг тавьсантай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Мурат өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Ерөнхийлөгч хориг тавьсан байгаа. Би хувь хүний хувьд хоригийг дэмжиж байна. Их хурлын гишүүн байна уу, жирийн хүн байна уу хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулчихаад буцаад ороод ирнэ гэж бодож байгаа. 

Шалгуулахад бэлэн байна. Угаасаа энэ бол зохиомол хэрэг байсан. Би гэмт хэрэг хийгээгүй. Ерөнхийлөгчийн хоригийг зөв гэж бодож, дэмжиж байгаа" гэх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. 

Мөн түүний өмгөөлөгч Л.Батмөнх, "Би хоёр зүйл дээр тайлбар өгмөөр байна. Д.Мурат гишүүний холбогдоод байгаа хэрэг олон нийтийн сүлжээгээр яваад байгаа шиг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг биш. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д заагдсан Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг зүйл ангиар хэрэг бүртгэл явагдаж, шалгагдаж байгаа.

Хоёрдугаарт, ийм хэрэг практик дээр хэдэн зуун мянгаараа гардаг. Энэ хэрэг аль 2017 онд үүссэн ч шийдэх процесс нь удаашралтай байгааг гайхаж байна. Энэ нь цаанаа улс төрийн зорилго байна уу гэсэн хардлага төрүүлж байгаа. Гэхдээ хуулийн байгууллагынхандаа итгэж байна. Хэргийг хурдан шийдэж өгөх байх хэмээн найдаж байна" гэлээ.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
158 өдрийн өмнө / 118.33.222.183

Ingeed l 3n say irgeniig doromjlood l baihuu hurdan barij horiooch ug ni ooroo amia horlochihmoor yum odiid .ingetlee tsaitsan humuus bas baihiima