Мөрийтэй тоглоомчдоос 1.2 кг алт, 45 сая төгрөг дээрэмдсэн “шош” Н.Ариунгэрэлд найман жилийн ял оноожээ

: 26 өдрийн өмнө / 2018-06-20 08:52:27

Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Элит” хотхоны 12 дугаар байрны нэгэн орон сууцыг түрээслэн мөрийтэй тоглож байсан хүмүүсийг 2016 оны аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө зэвсэглэсэн этгээдүүд дээрэмдсэн хэрэг гарч олныг цочирдуулж байв. Буу, хутгаар зэвсэглэсэн дээрэмчид дайрч орон “газар хэвт”, “бүгдийг чинь ална”, “мөнгөө гаргаж өг” хэмээн заналхийлж, тоглоомчдын мөрийнд тавьж байсан 1.2 кг алт, 45 сая төгрөг, 2000 ам.долларыг нь дээрэмдэж, нийт 57.4 сая төгрөгийн хохирол учруулаад, тэнд байсан 10 хүнийг зодсон юм.

Олныг цочирдуулсан энэ хэрэгт “шош” гэж нэрлэгддэг Н.Ариунгэрэл, Б.Насандэлгэр, Л.Алтанхуяг, Н.Билэгбаатар, М.Амартүвшин, С.Галбадрах, Д.Алтангадас нар буруутай байж болзошгүй хэмээн ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгасан. Үүнээс гадна дээрх хэрэгт холбогдсон хүмүүсийн нэг Н.Билэгбаатар нь ял эдэлж байгаад суллагдсан О.Тамирыг Хан-Уул дүүргийн II хорооны нутагт байрлах “Хөх Монгол” XXК-ийн хашаан дотор 2017 оны есдүгээр сарын 08-нд хутгалж хүнд гэмтэл учруулсан юм.

Хэрэгт холбогдогчдыг байлдааны зориулалттай галт хэрэгсэл буюу 7.62x39 мм калибрын 11 ширхэг сум хууль бусаар олж авч, 2015 оноос хойш 2016 оны аравдугаар сарын 9 хүртэл хадгалсан, зэвсэгт дээрмийн хэрэг үйлдэх үедээ “Тоёота Кроун” маркийн автомашинаар тээвэрлэсэн хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Уг хэргийг өнгөрсөн пүрэв гаригт тус шүүхэд хэлэлцээд дээрх хүмүүсийг шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэглэн дээрэмдсэн гэм буруутайд тооцож, Н.Ариунгэрэлд найм, Л.Алтанхуяг, С.Галбадрах нарт зургаа, М.Амартүвшинд долоо, Н.Билэгбаатарт 11 жил хорих ял оноож, Д.Алтангадасыг нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
25 өдрийн өмнө / 103.87.255.42

ШОШ гэж ямар хулгайч байна, шоронд нь гүйцээ

Зочин
25 өдрийн өмнө / 73.59.56.146

Шошийг ал

Зочин
26 өдрийн өмнө / 43.242.243.122

Хүн алж дээрэм хийж байгаа кино үзсэн байна зохих ялаа авчээ хөөрхийс ЭЦГ сайн ажиллажээ юмыг нь булаачихаад зодсон гэлүү урьд нь бусдыг хутгалсан гэлүү хүн алхаас нь өмнө урьдчилан сэргийлжээ