Барак Обама улс төрд эргэн ирж магадгүй

: 26 өдрийн өмнө / 2018-06-20 09:59:02

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама улс төрд эргэн ирж, 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг дахин дэмжин ажиллаж магадгүй байгаа тухай “Vanity fair” сэтгүүл нийтэлжээ.

Олон улсын тавцан дээрх АНУ-ын нөхцөл байдал болоод тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсэг зурсан хууль тогтоомжуудад сэтгэл нь түгшсэн Ардчилсан намын гишүүд Б.Обамагаас тусламж хүсчээ. Сүүлийн саруудад Б.Обама Ардчилсан намын өндөр дээд хэмжээний хэд хэдэн төлөөлөгчтэй уулзаж, ирэх сонгуульд оролцох төлөвлөгөөнүүдийг хэлэлцсэн байна. Түүний улс төрд эргэн ирэх эсэх нь дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тодорхой болж магадгүй аж. 
 
Б. Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих