Х.Баянмөнх: Г.Баясгалан хуулийг эсэргүүцэж, шүүхийн шийдвэрийг урж хаяж буй нөхдүүдтэй хамтарч байна

: 26 өдрийн өмнө / 2018-06-20 12:55:33

Дархан аварга Х.Баянмөнх Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулах хүсэлтээ өглөө. Тэрбээр ямар шалтгаанаар ийнхүү гомдол гаргасан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Дархан аварга Х.Баянмөнх "Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна. Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн 16 жил хууль дүрэмгүй, хөндлөнгийн хяналтгүй ганц хоёр хүний мэдэлд явлаа. Энэ байдал даамжирсаар бөхчүүдийг дарамталж, шантаажилдаг "зэвсэг" болсон байна. Энэ удаагийн баяр наадмаар ямар нэг асуудал дэгдэх шинжтэй байна. Тиймээс Допингийн эсрэг төвийн удирдлагуудыг шалгуулах хүсэлт тавиад байна.

Бөхчүүдийн бие бялдрыг мэдрэлгүй болтол тарьж байгаа хэсэг бүлэг хүмүүс байгаа сураг байна. Одоогийн байдлаар 14 хүнээс допинг илрээд байна. Гэтэл 5 хүнээс илэрсэн гээд есөн хүн нь алга болчихлоо. Энэ асуудалтай холбоотойгоор мөнгө авдаг гэж байна. Шинжилгээнд хөндлөнгийн хяналт байхгүй. Хэний шээснээс шинжилгээ авч байгаа нь мэдэгдэхгүй байна. 

 Дээр нь энэ байгууллагад садан төрөл, гэр бүлийн гээд санаа нэгтэй хүмүүс байгаа нь хардлага төрүүлж байна. Бөхчүүдийн эрх ашгийг боож, сэтгэл санаагаар унагаах, нэр төрийг нь унагах зэрэг асуудал сэргээшийн асуудалтай холбогдож байгаа учир өнөөдөр АТГ-т хандаад байна.

Улсын баяр наадмын тухай хуульд шөвгийн 16-д үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Гэтэл гадуур явж байхад нь шинжилгээ аваад допинг илэрсэн гээд олон нийтэд зарлачихсан. Харин тэр хоёр бөх маань шүүхэд хандаад ялалт байгуулсан" гэлээ. 

 Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

- Допинг хэрэглэсэн нь илэрсэн бөхчүүд шүүхэд хандаад ялалт байгуулсан гэдэг нь үнэн үү? 

- Тийм. Хоёр бөх шүүхэд хандаад ялалт байгуулсан. Баяр наадмын тухай хуулинд улсын баяр наадмын сүүлийн 16 -т үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авна гэж заасан. Гэтэл энэ хоёр өнгөрсөн жилийн наадамд допингийн шинжилгээ өгөөл гараагүй. Тийм байтал саяхан зүгээр явж байхад нь барьж аваад допинг илэрлээ гэж зарласан. Тиймээс энэ хоёр бөх шүүхэд хандан ялсан. Шүүхээс Бат-Орших, Даш хоёрыг Улсын байр наадам, Цагаан сарын барилдаанд барилдах эрхтэй гэж заасан. Гэтэл хуучин холбооны нөхдүүд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байна. ТББ-ийн шийдвэрээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болдог юм уу. 

- Та сая "Бид эвлэрэхэд бэлэн" гэж хэлсэн. Эвлэрэхэд яг юу саад болоод байна вэ? 

-Бөхийн мэргэжилтнүүд, Наадмын төв комисст наадмаас өмнө эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан нэг хүчин болоод төр ард түмний бат нэгдэл болсон баяр наадмаа сайхан хийхийг уриалж байна. Монголчууд бид баяр наадмаа л сайн хийж чаддаг улс. Үүнийгээ хийж чадахгүй бол бидний улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэхээр асуудал урган гарч байна.

Хоёр холбоо эвлэрэхэд Г.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ нар саад болж байна. Бөхчүүд эвлэрье гэж байна. Ярилцаж тохироод өглөө нь эвлэрлийн гэрээ байгуулахаар тохирсон байхад Б.Бат-Эрдэнээс болж больсон. Үүн дээр нэг зүйл хэлэх хэрэгтэй байна. Эвлэрлийн гэрээ байгуулахгүй, бөхчүүдийг оролцуулахгүй байгаа Баяр наадмын комиссын Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Баясгалан гэж хүн бий. Энэ хүн надад та нартай та наргүй төр наадмаа хийнэ агсамнасан. Тэр нь цагдаагийн хүчээр хийнэ гэсэн үг. Ингэвэл бөхчүүд, иргэд ямар нэг зөрчил гаргасан хариуцлагыг Г.Баясгалан түүнтэй хуйвалдаж байгаа Б.Бат-Эрдэнэ нар хариуцна шүү.

Эцсийн эцэст хууль бус асуудлыг зохион байгуулж буй холбоодтой жил бүр хамтран ажиллаж байгаа хүн бол Г.Баясгалан. 

Хуулийн бодлогыг төрийн өмнө хариуцаж байгаа Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хуулийг эсэргүүцэж, шүүхийн шийдвэрийг урж хаяж буй нөхдүүдтэй хамтран ажиллаж байна. Баяр наадмаар онцгүй байдал үүсч болох нөхцөл байдал үүссэн байна. 

Сэргээшийн асуудал яс үндсээр ялгаварлах, наадмаар дээгүүр барилдах бөхчүүдийн асуудалд нөлөөлөх хэмжээний болоод байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
22 өдрийн өмнө / 175.38.88.125

ene buhd tur ard tumen tsol aldar ner hundlel bugdiig ugsun hoyuland uuliin amuudiig ter chigeer ni ugsun odoo lav soliorson bh

Зочин
25 өдрийн өмнө / 202.179.31.60

Энэ өвгөн амьдаараа тйирэн болжээ

Зочин
25 өдрийн өмнө / 64.119.21.13

А. Сүхбат таны хүргэн байхдаа допин хэрэгслээр аврага болсон та Монгол бөхтэй холбогдсон үeэсээ эхэлж бөхчүүдийг талцуулах бүх хор найруулж хууль зөрчин конторбанди хийгээд шалгагдагдахдаа төрийн өндөр албан тушаалтнуудаас дэмжлэг авч мөрөөрөө ажлаа хийж байсан хүмүүсийг хорлож байсныг гэрчлэх зарим хүмүүс амьд сэрүүн байгаа.

Үнэн
26 өдрийн өмнө / 112.72.14.134

Энэ Баянмөнх гэх өвгөн бөх хэзээ энэ хэрүүл хараалаа зогсоох вэ та зүгээр л насны намбаа эдлээд жаргаж суу залуучууд асуудлаа шийдчихнэ за юу. Мөеө аврага маань байсан бол энэ даврахгүй байсан юм одоо хэн намайг хэлэх вэ гэж даварч байна. Үймээн болно ч гэх шиг хэнийг юунд уриалаад байна допинг хэрэглэх нь зөв юм уу чиний экс хүргэн Сүхбат анх энэ допинг хэрэглэж хариуцлага тооцох болхоор сурсан зангаараа орилж чарлаад хариуцлагаас мултарсныг хүмүүс мартаагүй ээ. Энэ өвгөн Сүхбат нар бөхийн холбоог авбал бөхчүүдийг допингдуулаад ирээдүй хойчийг нь баллах юм байна л даа. Батэрдэнэ аврага та зөв юмны төлөө явж байж битгий буулт хийгээд бай хэрүүл хараал хийдэг болхоор нь жийрхээд байгаа юм уу тэгэхгүй шүү та бол