“Korean Air”-ийн эзэгтэйг баривчлах уу?

: 93 өдрийн өмнө / 2018-06-20 13:13:41

“Korean Air” компанийн ерөнхийлөгчийн эхнэр Филиппин гэрийн үйлчлэгчдийг хууль бусаар гэртээ ажиллуулж байсан хэргээр баривчлуулах эсэх шийдвэрийг Сөүлийн шүүх өнөөдөр гаргахаар болжээ.

Даваа гарагт прокурорууд түүнийг баривчлах хүсэлтээ гаргасан юм. Тус компанийн ерөнхийлөгч Чо Ян Хогийн эхнэр, 69 настай Ли Мюн Хэ сүүлийн 10 жил 20 орчим гэрийн үйлчлэгчийг зориулалтын бус визээр Филиппинээс ирүүлэн ажиллуулж байсныг шалгаж тогтоосон байна. Прокуророос түүнийг хоёр дахь удаагаа баривчлах хүсэлт гаргасан нь энэ бөгөөд өмнө нь Ли хатагтайг ажилчдаа зодож, дарамталсан хэргээр баривчлах хүсэлт гаргасан боловч шүүх зөвшөөрөл өгөөгүй аж. 

Мөрдөгчид түүнийг “Korean Air” компанийн хүний нөөцийн алба, Манила хот дахь салбараар дамжуулж, ажиллах хүч олж авдаг байсан гэж сэжиглэжээ. Ингэснээр эдгээр нэгжийн ажилтнуудыг мөн шалгаж байгаа ба Сөүл хотын төв дүүргийн шүүх баривчлах шийдвэрийг өнөөдөр орой, эсвэл маргааш өглөө гаргаж танилцуулах төлөвтэй байгааг мэдээлжээ.

Б. Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zz
92 өдрийн өмнө / 176.179.162.208

baliar mongolchuud bas muugaa medehgui hun zartsalnaa

Зочин
93 өдрийн өмнө / 85.170.110.245

mongold buurch olon uilchlegch bainaa baina gexdee nuguu deer baidag xediin gert