Австралийн “Woolworths” групп гялгар уут худалдаалахаас татгалзлаа

: 151 өдрийн өмнө / 2018-06-20 14:07:30

Австрали даяар сүлжээ дэлгүүртэй “Woolworths” групп нэг удаагийн хэрэглээний гялгар уут худалдаалахаас татгалзаж байгаагаа энэ лхагва гарагт зарлажээ. Энэхүү шийдвэрийн үр дүнд жил бүр байгаль орчинд хаягдал болдог 3.2 тэрбум гаруй уутыг ашиглалтаас гаргах боломжтой ажээ.

“Woolworths” группын ерөнхий захирал Брэд Бандуччи хэлэхдээ “Хойч үедээ ногоон ирээдүйг бэлэглэхийн тулд энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд яг одооноос эхлэн манай дэлгүүрүүд нэг удаагийн гялгар уутыг хэзээ ч зарахгүй хэмээн бахархалтайгаар хэлэхэд таатай байна” гэж онцлон тэмдэглэжээ. “Энэхүү өөрчлөлтийн үр дүнд хэрэглэгчид дэлгүүрээр үйлчлүүлэхдээ дахин ашиглагддаг өөрсдийн тортой ирэх шаардлагатай болж байгаа бөгөөд энэ нь гялгар уутны үйлдвэрлэлийг бууруулахад ихээхэн нэмэр болно” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Б. Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих