Робби Уилльямс ДАШТ-ий нээлтэн дээр гаргасан үйлдлээ тайлбарлажээ

: 94 өдрийн өмнө / 2018-06-20 15:04:54

ОХУ-д болж байгаа Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэнд Британий поп од Робби Уилльямс оролцож, хит дуунуудаа дуулсан билээ. Тэрээр тухайн үед камерны өмнө дунд хуруугаа гозойлгон харуулсан нь хүмүүсийн дунд ямар утгатай дохио болох талаар маргаан дэгдээсэн юм. Тэгвэл Робби өчигдөр Британий ITV сувгийн “This Morning” хөтөлбөрт оролцохдоо энэ үйлдлээ тайлбарлажээ. Тэр дунд хуруугаа харуулахдаа “Тэмцээн эхлэхэд нэг минут үлдээд байгааг сануулсан. Би тухайн үед минут хүрэхгүй хугацаанд тоглолтоо дуусгах хүнд асуудалтай тулгараад байсан. Тиймээс би зүгээр л өөртөө нэг минут үлдээд байгааг сануулсан юм” гэжээ.

Робби цааш нь ярихдаа “Би ер нь өөртөө итгэдэггүй. Хэзээ, юу хийхээ би огт мэддэггүй. Төлөвлөгөө байдаггүй. Тухайн үед тайзнаас уналгүйгээр дуулна гэсэн бодол л надад байсан. Миний бие болон мэдрэмж хоёрын хооронд холбоос байдаггүй. Тиймээс нэг юм болж өнгөрснөөс таван минутын дараа өөрөөсөө ‘Би юу хийчихвээ? Энийг хийчихлээ гэж үү?’ гэж асуудаг” гэж гэнэтийн хачин этгээд үйлдэл хийдэг зангаа тайлбарласан юм.

Б. Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
еб
92 өдрийн өмнө / 66.181.189.207

худлаа шаагаал!