Бухимдсан эрх баригчид АНУ-ын засаг захиргааны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргана

: 26 өдрийн өмнө / 2018-06-20 16:41:58

Цагаачлалын бодлоготой холбоотойгоор Нью-Йорк-ийн эрх баригчид АНУ-ын засаг захиргааны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргана гэж улсынхаа амбан захирагч Эндрю Куомод мэдэгдсэн байна. АНУ-ын засаг захиргааны цагаачлалын бодлогод тус улсын нутаг дэвсгэрт хууль бусаар орж ирж буй хүүхдүүд эцэг эхээсээ тусдаа байх ёстой гэж заажээ.  
 
“Олон гэр бүлийг салгахад хүргээд буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны бодлого нь ёс суртахуунгүй бөгөөд хүн төрөлхтнийг эмгэнэлт байдалд оруулж байна. АНУ-тай залгаа хилээр хууль бусаар нэвтрэн орж ирж буй хүүхэд, эцэг эхчүүдийг салгана гэдэг хүний эрхийг зөрчиж буй хэрэг юм” хэмээн тэрбээр хэлсэн байна. Д.Трампын засаг захиргаа өнгөрсөн 4 дүгээр сард цагаачдын асуудлаарх шинэ бодлогоо зарласан юм. Тус бодлогоор хууль бус цагаачдыг цагдан хорих, баривчлан саатуулах ёстой хэдий ч АНУ-ын хуулиар хууль бус цагаачдын хүүхдүүдийг баривчлан саатуулсан нь олны дургүйцлийг хүргэж байгаа аж.
         
Б. Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих