Японы хөгжөөн дэмжигчдийн үйлдэл олны магтаал хүртлээ

: 92 өдрийн өмнө / 2018-06-20 17:41:20

Өчигдөр Япон- Колумбын сонирхолтой тоглолт болж “Наран” улсын хөвгүүдийн ялалтаар дууссаныг бид сайн мэднэ. Тэгвэл өнөө өглөөнөөс цахим ертөнцөөр “Японы хөгжөөн дэмжигчид ямар соёлтой юм бэ?” гэх сэтгэгдлүүд хөвөрсөн юм. Дэлхийн цомын тоглолтын дараа үзэгчдийн талбайд хоолны үлдэгдэл, уух зүйлсийн сав зэрэг хог, хаягдал үлдсэн байх нь хэвийн үзэгдэл. Гэвч энэ удаад Япон улсын хөгжөөн дэмжигчид бусад орныхны адилаар ууж, идсэн зүйлсийнхээ хогыг орхиж гараагүй ба бүр ойр хавийнхаа зарим хаягдлыг түүгээд гарчээ. Уг үйлдлээр тэд улсынхаа нэрийг гаргаад амжсан бөгөөд тэднийг хаана ч явсан соёлыг түгээж, зөв байдаг тухай олон нийтлэл, мэдээнүүд тарсан юм.  
 
Б. Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
92 өдрийн өмнө / 176.179.162.208

elit undesten

Зочин
92 өдрийн өмнө / 73.59.56.146

Баяр хүргээд байх юмгүй угаасаа төгс ухамсартай ард түмэн

Зочин
92 өдрийн өмнө / 64.119.21.13

Ямар сайхан өндөр соёлтой хүмүүс вэ баяр хүргэе бас үлгэр авъя манай монголчуудын ихэнхи нь хээр зугаалаад хог хаяхаа больсон одоо байгаа орчноо цэвэрлэж сурах байх

irgen
92 өдрийн өмнө / 122.248.110.238

Ymar saihan yum be. soyol irgenshil gej eniig helne de