Ц.Цогзолмаа: Амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлалт хүсч, эмгэнэл илэрхийлж байна

: 151 өдрийн өмнө / 2018-06-20 17:51:04

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Яармагийн замд гарсан ослоос болж шалгалтаасаа хоцорсон асуудал болон хөлбөмбөг тоглож байсан хүү харамсалтайгаар амиа алдсан хэргийн талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, тэрбээр "Энэ хичээлийн жил улсын хэмжээнд хамгийн олон төгсөгчтэй жил байлаа. Өмнө нь дунджаар 18-21 мянган хүүхэд төгсдөг байсан бол энэ жил 43800 гаруй хүүхэд төгссөн. Тэд 49 шалгалтын төв дээр хуваарилагдаж шалгалтаа өгч байна. Яамнаас хүүхдүүдийг хохироохгүй байх тал дээр анхаарч ажилласан. Бүртгэлдээ маш сайн хамрагдсан. Ямар нэгэн зөрчил гараагүй. Өөрөөр хэлбэл, олон хүүхэд хохирсон, том гомдол одоохондоо алга. Гэхдээ Боловсролын үнэлгээний төвд 10 хүүхэд гомдол гаргасан. Тэдний долоо нь шалгалтаасаа хоцорсон. Та бүхэн мэдэж байгаа өчигдөр Яармагийн гүүр дээр томоохон осол болсон. Түүнээс болж зам түгжирч, хэдэн хүүхэд шалгалтаасаа хоцорсон байна лээ. Харамсалтай нь, хоцорсон хүүхдүүдээс дахин шалгалт авах хууль, журам одоохондоо байхгүй" гэжээ.  

Харин сургуулийнхаа хашаанд хөлбөмбөг тоглож байсан хүү харамсалтайгаар амиа алдсан хэргийн талаар "Амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлалт хүсч, эмгэнэл илэрхийлж байна. Хэрэг гарсан даруйд яамны зүгээс ажлын хэсэг томилж, нөхцөл байдалтай танилцсан. Хаалганы нэг босоо төмөр хүүхдийг цохиж, аминд нь хүрсэн байна лээ. Сургуулийн орчны бүрэн бүтэн байдлыг сургуулийн удирдлага шалгах ёстой. Бүрэн бүтэн бус байсан бол хүүхдийг тоглуулах ёсгүй. 79-р сургуулийн удирдлагад хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авна. Хүүгийн ар гэрээс уучлалт гуйх ёстой.

Цаашид сургуулийн орчны бүрэн бүтэн байдалд нэгдсэн үнэлгээ хийх цаг болсон. Тиймээс энэ хяналтыг хийж, бүрэн бус сургуулиудын жагсаалтыг гаргана” гэлээ.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
149 өдрийн өмнө / 66.181.178.16

гэрт очоод сөгд ТВ-ээр харуул сайдаа тэгвэл үнэмшии

Зочин
149 өдрийн өмнө / 202.131.225.197

Шалгалтандаа хоцорсон хүүдүүдийнхээ асуудлыг шийдээч шийдчихвэл сайдаас мжлтрах гээд бнуу харин ч эсэргээрээ шийдэж яадахгүй бол огцрох хэрэгтэй.Иймхэн асуудал шийдэж чадахгүй бол сайд хийгээд яанам.Символ хэрггүй асуудал шийдэж чаддаг сайд хэрэгтэй.

ОО
149 өдрийн өмнө / 207.244.93.232

СУРГУУЛЬД ТӨМРИЙН ХОГ ШАХСАН ТЕНДЭРЧИДЭЭ ШИЙТГЭ

оюун
150 өдрийн өмнө / 122.201.23.75

огцороочээ,сандал ширээтэйгээ зууралдаад байхаар

Зочин
150 өдрийн өмнө / 202.179.31.60

Энэ авгай ингэж жүжиг тоглоод л хариуцлага хүлээж байгаа нь энэ үү

Энхээ
151 өдрийн өмнө / 64.119.21.210

Тэр талбайд оруулахгүй гэж хаасан л юм билээ.тэр захирал төдийгүй хоьын удирдлагууд бас хариуцлага үүрэх ёстой гэж бодож бна.хүүхэд тоглох талбайгий нь бүгдийг нь зараад офшорт хийсэн нөхөд гол буруутан.захирал хүн өдөр бүхэн хашааны төмрийг нааш цааш нь болгож гүйнэ гэж юу бхав дээ.Үe үeийн удирдлагуудад бүх хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй