Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ажилтан хахууль авдаг байснаа хүлээн зөвшөөрчээ

: 92 өдрийн өмнө / 2018-06-21 10:08:00

Хэдэн өдрийн өмнө төв талбайд бие засаж байгаа зургаар олны дургүйцэл хүртээд байсан төрийн албан хаагчийг АТГ-аас хахуулийн хэргээр шалгахаар болжээ.  Учир нь тус албан хаагч болох Д.Нэмэхбаяр нь гэртээ 18 сая төгрөг хадгалж байсан ба үүний 14 саяыг хахуулийн мөнгө гэдгийг хүлээн зөвшөөрсөн аж.

Тэрбээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ажиллах хугацаандаа үдийн цай хөтөлбөрийн тендерт оролцсон аж ахуйн нэгж, иргэдээс зөвшөөрлийг гаргаж өгөхгүй, гэрээний хугацааг сунгахгүй, зөвшөөрлийг цуцална гэж сүрдүүлэх аргаар мөнгө авдаг байсан нь тогтоогджээ. Мөн холбогдох байгууллагын мэдээлснээр "Д. Нэмэхбаяр хамт ажиллах ахлах мэргэжилтэн Н. Раднаасэд-тэй хамтран 200 мянгаас- 2 сая төгрөг хүртэлх хэмжээтэй хахууль иргэдээс авдаг байжээ" гэв. Тиймээс Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Н. Раднаасэдийг ч мөн шалгаж байгаа ба дэлгэрэнгүй мэдээллийг АТГ-аас удахгүй мэдээлэх юм.
 
Б. Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
irgen
78 өдрийн өмнө / 103.57.93.23

Niisleliinkhen bugd iim uildel khiideg. Khoorkhii ene l sheesneesee bolj bogsoo ukhuullaa. Ta nariin shantaajind orj argaguin erkhend awilga ogson khumuus budrekhiig chin anaj suudag ym bna daa.Ajil uilchilgeenees olokh bsan khamag ashgaa awilgad ogson khumuusees ajliin chanar shaardakh ni khoshin jujig geltei.NOT, tatwariig khasakhguigeer 10-20 khuwiddag shunaltanguud tcalin baga gekhguigeer toriin alband shurgaldag.Ard irged tamkhi shirkheglej, khog ukhaj, tarifiin bus kholsoor busdad zaragdaj amidrakh geed bna. Amidrakh geed bna.

Иргэн
88 өдрийн өмнө / 27.123.214.87

Энэ нөхөр ЖАРАН ТЭРБУМАА төлөх гэж байгаад сөнавөө хөөрхий...

эрка
91 өдрийн өмнө / 122.201.22.24

Төр захиргааны байгууллагуудад зарим нэг адгийн шаарууд шургалах юмдаа

Зочин
92 өдрийн өмнө / 118.33.222.183

Muu p zdaag hahuuliaar ni 10n jil tov talbaid sheesneer ni 20n jil ogih heregtei iim p zdanuud tord ajillaj baih ch gej muu y anhanii shees