Канадад марихуан хэрэглэхийг зөвшөөрсөн хууль батлагджээ

: 150 өдрийн өмнө / 2018-06-21 10:20:00

Марихуан буюу олсны ургамал хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн хуулийн төслийг Канадын сенат /парламентын дээд танхим/ эцэслэн баталжээ. Энэ тухай Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдэв. "Насанд хүрээгүйчүүд марихуан олж авах болоод гэмт хэрэгтнүүд марихуанаас ашиг олоход тун амар хялбар байсан. Өнөөдөр бид энэ нөхцөл байдлыг өөрчилж байна. Марихуан ашиглахыг хуулиар зөвшөөрөх, эргэлтийг нь зохицуулах бидний төлөвлөгөөний талаархи санал хураалт Сенатад дөнгөж саяхан болж дууслаа” гэж Ж.Трюдо “Твиттер”  хуудастаа жиргэжээ. Мөн шинэ хуулийн төслийг 52 хүн дэмжиж, 29 хүн эсэргүүцсэн ба шинэ хууль 2-3 сарын дотор үйлчилж эхлэх аж. 

Б. Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих