Бээжинд роботууд хоол хүргэж байна

: 150 өдрийн өмнө / 2018-06-21 10:53:37

Бээжин хотын Хайдянь дүүрэгт автомат жолоодлоготой роботууд хэрэглэгчдийн захиалгыг хүргэж өгч байгаа гэх мэдээллийг хятадын томоохон эх сурвалжууд мэдэгдлээ.

Хятадын интернет худалдаагаар тэргүүлэгчдийн нэг “JD.com” компани уг үйлчилгээг өнгөрсөн даваа гарагаас нэвтрүүлж эхэлсэн ба одоогоор 20 гаруй робот хэрэглэгчдийн захиалсан барааг хүргэж байгаа аж. 15 километр цагийн хурдтай роботууд нь нэг удаад 30 хүртэлх тооны илгээмжийг хүргэх хүчин чадалтай гэнэ.

Робот тус бүр орчин тойрон болоод гэрлэн дохионуудыг таних зориулалттай радар болон мэдрэгчүүдээр тоноглогджээ. Тэд захиалгын газарт ойртон ирэх үед “JD.com”-оос хэрэглэгч рүү зурвас илгээх бөгөөд илгээмжээ авахын тулд нүүр царайгаа таниулан код оруулах аль эсвэл гар утасны аппликейшн ашиглах боломжтой ажээ.

Б. Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих