Малайзын ерөнхий сайд Алтантуяа агсны хэргийг дахин шалгахаар болжээ

: 150 өдрийн өмнө / 2018-06-21 11:57:06

Өчигдөр Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохамад тус улсад олон жилийн өмнө бусдын гарт амиа алдсан Алтантуяагийн аав С.Шаарийбууг хүлээн авч уулзжээ. Гучин минут үргэлжилсэн уулзалтын дараа Ерөнхий сайд 12 жилийн өмнө болсон аллагын хэргийг дахин шалгах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Малайзын Засгийн газрын төсөл дээр орчуулагчаар ажиллаж байсан Ш.Алтантуяагийн амийг бүрэлгэсэн хэргээр цагдаагийн ажилтан Сирул Азхар Умар, Азилах Хадри нар 2009 онд цаазын ял сонсож байсан ч давж заалдах шүүхийн шийдвэрээр 2013 онд уг ялыг цуцалсан юм. Дараа нь Холбооны Шүүх ялыг дахин сэргээсэн боловч сэжигтэн Сирул Австрали руу зугтжээ. Малайзын шинэ Засгийн газар түүнийг Австралийн талаас шилжүүлж авах тухай хэлэлцэж байгаа ба хэрэв хэргийг дахин шалгавал өмнөх Ерөнхий сайд Нажиб Разак, түүний шадар зөвлөх Абдул Разак Багинда нар уг хэрэгт холбогдож магадгүй юм.

Б. Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
148 өдрийн өмнө / 66.181.161.124

Олон улсын хууль бус зэвсэгийн наймаачидын бүлэгт элсэж орчуулага хийж яваад амиа алдахад хүрсэн байдаг. Хэдийгээр амиа алдсан нь харамсалтай ч бусдад сургамж болог гээд энэ үнэнийг нь нуух хэрэггүй байх гэж бодож байна. Амь нас, нэр төр, мөн бусдын амь нас мөнгөнөөс чухал шүү дээ.

иргэн
150 өдрийн өмнө / 112.72.14.139

үнэн хэзээ нэг цагт ялах боно. монголын иргэн шүү дээ төр засаг ч гэсэн анхаарах л ёстой танд амжилт хүсэе