Рональдо энэ удаагийн ДАШТ-ий дөрөв дэх гоолоо орууллаа

: 92 өдрийн өмнө / 2018-06-21 12:34:58

Өчигдөр орой Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд ДАШТ-ий B хэсгийн хоёр дахь тойргийн тоглолт Португаль, Мороко багуудын хооронд болж 1:0 харьцаагаар Португальчууд ялалт байгууллаа. Кристиано Рональдо тоглолтын дөрөв дэх минутад хажуугаас дамжуулсан бөмбөгийг мөргөж гоол оруулсан нь тоглолтын онцлох мөч гарцаагүй мөн байв. Ингэснээр Рональдо энэ удаагийн ДАШТ-ий дөрөв дэх гоолоо хийж, 32 багийн тамирчдыг хамгийн олон гоолтойгоор тэргүүлж байна. Түүнчлэн тэрбээр олон улсын чанартай тэмцээнүүдэд хийсэн гоолын тоогоо 85 болгож, Европын дээд амжилтыг тогтоолоо.

Б. Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих