Мексикийн хөгжөөн дэмжигчид зүй бус үйлдлийнхээ хариуд торгуулжээ

: 25 өдрийн өмнө / 2018-06-21 15:07:38

Герман болон Мексикийн шигшээ багийн хоорондох тоглолтын үеэр Мексикийн хөгжөөн дэмжигчдийн гаргасан үйлдлийн хариуд ФИФА  Мексикийн хөлбөмбөгийн холбоог 10 мянган ам.доллароор торгожээ. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ний F хэсгийн эхний тоглолт Герман-Мексикийн халз тулаанаар эхэлж мексикчүүдийн гайхамшигтай ялалтаар өндөрлөсөн билээ. Тоглолтын үеэр Мексикийн хөгжөөн дэмжигчид орилж хашгиран, Германы хаалгач руу ижил хүйстнийг эсэргүүцсэн утга агуулга бүхий үг хаяжээ. ФИФА Мексикийн хөгжөөн дэмжигчдийг буруутгаж байгаа нь анхны удаагийх биш юм. Тоглолтын үеэр Мексикийн хөгжөөн дэмжигчид өрсөлдөгч багийнхаа хаалгачид шахалт үзүүлэхийг оролдох тохиолдол олонтаа гардаг бөгөөд “puta” хэмээн хашгирч эхэлдэг нь Мексик хэлэнд бэлгийн цөөнхийг басамжлан доромжилсон утга агуулдаг аж. 

Б. Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих