Японд өдрийн цайндаа 3 минутын өмнө гарсан албан хаагчийг шийтгэжээ

: 149 өдрийн өмнө / 2018-06-22 10:25:54

Японы баруун хэсгийн Кобе хотын ус түгээлтийн газрын ажилтан удаа дараа өдрийн цайны цагаа 3 минутын өмнө эхлүүлснийхээ төлөө цалингаа хасуулжээ.Тус байгууллагын удирдлагууд өчигдөр энэ тухай мэдээлсэн ба иргэдээс уучлал гуйж, “Ийм алдаа гаргасандаа гүнээ харамсаж байна. Биднийг уучилна уу” хэмээн бөхийн ёсолсон юм. 64 настай тус албан хаагч нь сүүлийн долоон сарын турш 26 удаа цайны цаг эхлэхээс  3 минутын өмнө бэлэн хоол авахаар гардаг байсан нь төрийн албан хаагчийн хуулийг зөрчсөн хэрэг гэж тэд үзсэн гэнэ. Энэ асуудлаар интернет орчинд хүмүүсийн дунд олон маргаан үүсээд байгаа бөгөөд тэдний дийлэнх “Энэ нь хэтэрхий амьдралаас тасарсан хэрэг” гэж үзэж байгаа юм.

Б. Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
149 өдрийн өмнө / 202.21.124.17

Манайд бол орон тоо бөглөсөн оронцгууд 3 өдөр байтугай алга болоход хэнд ч үгүйлэгдэхгүй, харин бүр ажил урагштай явагддаг гээч. Монголд ажлын хариуцлага гэдэг ийм л байна.

...
149 өдрийн өмнө / 64.119.23.134

Ene shiitgel bish hariutslaga shuu

zaluu
149 өдрийн өмнө / 64.119.20.186

manaid hudalaa yriad 3 sar solongost ajil hiigeed irsen turiin alban haagch bna sh uu dee

зочин
149 өдрийн өмнө / 64.119.25.159

Манайд бол худлаа яриад 3 өдөр алга болоход хэнд ч үгүйлэгдэхгүй албан хаагчид зөндөө