Дунд сургуулийн шалгалтыг шударга явуулахын тулд интернетээ таслажээ

: 91 өдрийн өмнө / 2018-06-22 11:15:38

Хойд Африкийн Алжир улсын дунд сургуулийн төгсөлтийн шалгалт энэ сарын 20-ноос 25-ний хооронд зохион байгуулагдаж байна. Шалгалтын үеэр сурагчдыг хуулуулахгүйн  тулд эрх баригчид энэ өдрүүдэд орон даяар интернэт сүлжээг зогсоох шийдвэр гаргажээ. Учир нь 2016 онд шалгалтын үеэр интернетээр дамжуулж хуулсан сурагчид их байсан аж. Энэ жил Алжир даяар 2,000 шалгалтын байранд 700,000 сурагч шалгалт өгч байгаа ба дүн нь долдугаар сарын 22-нд зарлагдах ажээ. Мөн тэд энэ жилийн шалгалтад электроник төхөөрөмж нэвтрүүлэхийг хориглож, сурагчдыг ороход нь металл илрүүлэгчээр шалгаж байгаа ба сургууль орчимд гар утасны сүлжээ унтраагч, анги дотор хяналтын камернууд байрлуулсан гэнэ.
 
Б. Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
ЗӨВ
90 өдрийн өмнө / 64.119.27.183

ЗӨВ ЗӨВ БИД ШУДАРГА БАЙХ ХЭРЭГТЭЙ