10,11,19,21 хороонд нийт 49.500 м.кв талбайн замыг хусч, тэгшилсэн байна

: 92 өдрийн өмнө / 2018-06-22 15:34:43

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх мөн орон сууцны хороолол доторх хатуу хучилттай авто замын нөхөөсийг хийх ажлыг энэ оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлсэн билээ.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд дүүргийн НҮГ-1 ОНӨААТҮГазар 10,11,19,21 дүгээр хорооны гэр хороолол дундах зам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна. Тухайлбал 10 дугаар хороонд 8.580 м.кв зам талбайг хусч тэгшилсэн бол 11 дүгээр хороонд нийт 29.100 м.кв талбайн зам засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Харин 19 дүгээр хороонд 10.500 м.кв талбайн замыг тэгшилсэн бол 21 дүгээр хороонд өнөөдрийн байдлаар  1.320 м.кв талбайн замыг хусч тэгшилсэн байна.

Ингэснээр иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд дүүргийн хэмжээнд нийт 49.500 м.кв талбайн явган хүний болон авто машины замыг хусч, тэгшилсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Ккк
92 өдрийн өмнө / 27.123.212.136

Хар хөрсийг ингэж хусаад харин ч муу. Үр дүнгүй ажил. Жаахан бороо ороод нуль шавар. Нар гарахаар сулласан хар хөрс шууд тоос босгоно. Бараг ерөөсөө хүрээгүй бол байгалийн жамаараа арай дээр. Амьдралаас тасарсан дарга нарын юм хийх гэж дүр эсгэсэн буруу ажил байна