Ахилл муур өнөөдрийн тоглолтод Бразилийг ялна гэж зөгнөв

: 151 өдрийн өмнө / 2018-06-22 16:44:02

Өнөөдөр Санк-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд Бразил болон Коста-Рикагийн шигшээ багийн хоорондын тоглолт москвагийн цагаар 15:00 цагт болно. Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтуудын үр дүнг урьдчилан тааварлах үүргийг Эрмитажийн зөнч муур Ахилл гүйцэтгэж байгааг бид мэднэ. Тэгвэл тэрбээр өнөөдрйин тоглолтод Бразилийн багийг хожино гэж зөгнөв.
 
Хоёр улсын далбааг хажууд нь байрлуулсан савтай хоолыг муурны өмнө тавихад Ахилл муур нэлээд удсаны эцэст Бразилийн далбааг сонгожээ. Тэрбээр өмнө нь ОХУ-ын шигшээ багийн Саудын Араб болон Египеттэй хийсэн тоглолтын хожлыг зөв таамагласан юм. Түүнчлэн Ираны багийн Мароккотой хийсэн тоглолтыг ч зөв таасан билээ.   

Б. Халиун
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих