Нээлттэй сонсгол хийхэд 17 гишүүн гарын үсэг зуржээ

: 23 өдрийн өмнө / 2018-06-22 18:00:50

Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд нээлттэй сонсгол явуулах эрхтэй” болдог. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “ 60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоогоор нээлттэй сонсголыг нийт 17 гишүүн дэмжиж гарын үсэг зураад байна. Үндсэндээ 19 гишүүн гарын үсэг зурчихвал нээлттэй сонсгол хийх нөхцөл бүрдэх юм. 60 тэрбумтай холбоотой хэргийг үнэн зөв эсэхийг тогтоох, УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй нэр холбогдсон бүх хүмүүсийг нэгэн дээвэр дор цуглаж нэрээ цэвэрлэх, нийгмийн дунд худал үнэн нь мэдэгдэхгүй “60 тэрбум”-тай холбоотой бухимдал үүсгэж буй асуудлыг эцэслэх нь зөв.

Үүнийг дэмжиж гарын үсэг зурах ажлыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр эхлүүлсэн байна. Түүний тухайд үргэлж шударга ёсны төлөө дугардаг. Энэ мэт залуус олон байх тусам улс орон хөгжинө. Уг нь бол төрийн түшээд эх орон,ард түмний төлөө төрд шударга үнэнчээр зүтгэх тангарагтай. Гэсэн атал хувийн эрх ашгийн төлөө, хэдэн үеэрээ ч идээд барахгүй их хөрөнгө мөнгө цуглуулах зорилготой мэт ард түмэнд харагдах болсон. Эдийн засагч Б.Энхбатын хэлсэнчлэн Монголд Эдийн засгийн хямрал биш “хулгай” байхгүй бол улс оронд олон зүйл цэгцэрнэ гэдэг ч үнэн. Наад захын жишээ л гэхэд Монгол улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах нэрээр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 395,7 тэрбум төгрөгийг хяналтгүй зарцуулсан байх жишээтэй. Одоогийн төрийн тэргүүний нэр ч тийм цэвэр дуулдахгүй л байна. Тэрээр өнөөх 60 тэрбумд нэр холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд, экс Еөрөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёртой үй зайгүй найз. Зүгээр нэг нөхөрлөл бус МАНАН-ын бүлэглэлийн толгойлогч нар гэнэ.

Энэ бүлэглэл МАНАН-г, “60 тэрбум”-ын хэргийг олон нийтэд үнэн худлыг дэнслэх сургаар Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг хааш нь ч хөдөлгөхгүй дарахаар улайрч байгаа сурагтай. Эх сурвалжаас авсан мэдээллээр Засгийн газрыг дахин огцруулах, дараагийн Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэхээ ч тохирсон гэж байна. Ерөнхий сайдаар Д.Хаянхярвааг, ЗГХЭГ-ын даргаар Д.Оюунхоролыг гэсэн тохироо хүртэл хийгдчихжээ. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Х.Баттулга, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  гурват Х.Хүрэлсүхийн Засгийн газар улс орны хөгжил дэвшлийн төлөө шударга, зоригтой, үр дүнтэй ажиллаж, зүтгэж байгаа нь таалагдахгүй байгаа бололтой. Мөн “60 тэрбум”-ын хэрэг УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй бүлэглэл оролцсон эсэх үнэн, худлыг дэнслэх явдал ч тэдний “НӨХӨРЛӨЛ, БҮЛЭГЛЭЛ”-ийг илчлэх тул шударга үнэний төлөө зүтгэж буй залуу улстөрчдийг нухчин дарах ажилд эргэлт буцалтгүй хүчээ хавсарч эхэлсэн гэнэ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Иргэн
21 өдрийн өмнө / 103.229.123.3

ОЮУНЭРДЭНЭ ГИШҮҮНДЭЭ БАЯРЛЛАА ЗӨВ ЗӨВ АРД ТҮМЭН БҮГД.ДЭМЖИЖ БАЙГАА ХҮЧТЭЙ БАЙГААРАЙ АМЖИЛТ БҮХ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГИШҮҮДЭД БАЯРЛЛАА! АМЖИЛТ ХҮСЬЕ БАЯРЫГ Ч БАС ШОРОНДОН ХИЙЛГЭХ ЁСТОЙ ЭЛБЭГДОРЖ Ч ХАМСААТАН ШҮҮ !

Зочин
21 өдрийн өмнө / 59.153.112.207

За яаж ч байсан Засгийн газраар оролдож огт болдохгүй шүү. Бусад нь бол ч дүүрчээ. Тэр бандаашнуудаасаа бас 60 тэрбумаасаа сал, АСЕМ-ийн луварчдаас сал

zochin
22 өдрийн өмнө / 175.38.88.125

60 terbum geh met hooson tsuu zohioj hooson ulstur hiihee bolio. uls ornoo bodmoor bn ajlaa hiimeer bn ulstur ovilgogui humuuseer duurchee

АСЕМ
22 өдрийн өмнө / 64.119.20.232

АСЕМ н менге эзэнгуй алга болсон гэж узэж болохгуй хэн нэгэн хун мэдэж зарцуулсан л байгаа шалгалтаар тодорхой гаргачихсан байсан Харин хуулийнхан л ажиллахыг хусэхгуй шударга залууст болохоор уургийн морь шиг идэж уусанд болохоор хегшин морь шиг л харагдах болжээ

Bymbaa
22 өдрийн өмнө / 66.181.160.43

ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЯРИАГ ҮНЭ МӨНИЙГ НЬ ОЛОХ ХЭРЭГТЭЙ ОЮУН ЭРДЭНЭ ГИШҮҮН ЗАЛУУ ШУДРАГ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ЯВЖ БАЙГАА БАЙХ МУНДАГ ЗАЛУУ

Sukhbat
23 өдрийн өмнө / 185.125.231.239

Mongoliin zasgiin gazar dotroosoo ylzaraad udaj bga odo ene zaluu huchin boloh shudarga uneniig denslegch zaluusiig huhuulen demjih heregtei tegj baij l ene mungunii luiwar awilgal hudal huurmag ys zuigui asuudliig nytsaan darj mongoliin shine eren uy ehleh baih demjij baigaa zaluu gishuude neelttei sonsgol zaawal hiih heregtei shuu !! Ard tumen shudarga uneng medeh ystoi

Эрдэнэдалай
23 өдрийн өмнө / 159.89.123.102

Ард түмнийг хууран мэхлэгч #60тэрбум-ын нөхдүүдийн эсрэг ард түмэн нэгдэж үнэн зөв шударга үнэнийг мэдэх цаг болсон.

Ганболд
23 өдрийн өмнө / 147.135.254.228

Чингис хаан нэгэн цагт "Тангууд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр надад сануулж бай" гэж хэлсэн гэдэг шиг, 60 тэрбум төвтэй МАНАН бүлэглэл Монголын төрөөс холдоогүй гэдгийг өдөр бүр санаж, сэрцгээе Монголчуудаа..

Batmunkh
23 өдрийн өмнө / 159.89.169.203

ene 60 terbum geed bgaa chn yrn unen boditoi hereg ym shde ygd ingeed ilrehgui baigaad bn gewel M.Enhbold X.Battulga TS.Elbegdorj terguutei humuustei shuud holbootoi tgd l engeed zawaaraad holion bantan uuseed bgn Mun shudarga uneniig n ilchleh gd bga huurhii muu zaluu gishuudee baihgui bolgoh gd l uzej tarj userj naaldaj baigaa ym !!

Zochindoo
23 өдрийн өмнө / 206.189.89.214

1 l gishuun gariin useg zurwal neelttei sonsgol boloh gd bn herwee neelttei sonsgol bolohoor bol M.Enhbold terguutei humuus yu l bol yuch hiij medeh nuhduud shudarga unen gj bgg bol shudarga unenii tuluu ywaa zaluuchud yln gj bodoj bn

Saruul
23 өдрийн өмнө / 159.89.123.70

Ene meteer mongoliin uls tur ymr muuhai shudarga bus ys zuigui asuudluud tuilshirch bgaag haruulj bna unheer haramsaltai ym iim niigemd turj ussunduu henii hiisen uiliin ur geheeree iim baidag bn aa

Badamsuren
23 өдрийн өмнө / 145.239.70.231

yutai unen ug we shudarga unenii tuluu ywj bgaa zaluuchuudaa nugachin darj uursdiin hudal huurmag buzar bulaig nuun darhiig ermelzej bgaa n todorhoi bololtoi

Nomin
23 өдрийн өмнө / 206.189.56.174

Bugd gariin usgee zuraad ogoh baihaa gdgt itgej bnaaaa yu ch bolson Oyun-erdene gishuuniihee tald bnaaaa amjilt neelttei sonsgol n udahgu bloh bhaaa

Иргэн
23 өдрийн өмнө / 43.228.130.85

Хэрвээ шударга л гишүүн бол энэ дээр гарын үсэг зурах нь л зүйтэй байх. Энэ олон жил явсан энэ хэргийг тэгж нэг хаахгүй бол ч гэцүүдэх нь. залуу гишүүн сайн байна

зочин
23 өдрийн өмнө / 150.129.143.182

60тэр бумын асуудлыг дахин сөхөж үнэн худлын алин болохыг итгэл үнэмшилтэй тогтоохын төлөө тэмцэж буй залуу гишүүдийг олон нийт дэмжих хэрэгтэй. Учир нь гэвэл ИХхурлын даргын зөвлөх Гүнбилэгийн өгч буй тайлбар нь ихэс дээдсийн эрхшээлд бүрэн автсан хуулийн хулчгар нөхдүүдийн хуурамч худал ташаа шийдвэрийг л дамжуулсан төдий хэрэг. Иймд Оюун-эрдэнэ нар маш зөв ажиллаж байгааг сайшааж байна.