Голын усанд живж байсан хоёр иргэнийг аварчээ

: 90 өдрийн өмнө / 2018-06-25 10:00:36

Иргэдийн аялал, амралтын улирал эхэлж, гол мөрний дагуу олноор амрах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орох, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол нуурын эрэг дагуу тоглуулах, тухайн гол мөрний гүн, урсацын хурдыг тооцоогүйгээс гол мөрний усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэг баг дахь Орхон голд хоёр хүн амиа хорлох гэж байна гэсэн дуудлагыг Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч ахлах ахлагч Х.Цэнддорж 7036102 дугаарын утсаар энэ сарын 22-ны өдрийн 17 цаг 26 минутанд хүлээн авчээ. Эл дуудлагын дагуу тухайн өдөр Орхон гол дагуу голын усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалт, ухуулга сурталчилгааны үүрэг гүйцэтгэж явсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга ахмад М.Ганбаатараар ахлуулсан таван алба хаагч ослын газар очсон байна.

Энэ үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Г /24 настай/, Б /24 настай/ нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах чадваргүй живж байсныг уснаас гарган Цагдаагийн хэсгийн байцаагч ахлах дэслэгч Б.Анхбаярт эсэн мэнд хүлээлгэн өгчээ. Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон тухайн голын нөхцөл байдлыг мэдэхгүй газарт усанд орохгүй байх, бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлж, болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэхийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих