Солонгосын К-Pop одод монголын тайзнаа “Карат Монголиа” шоу тоглолтыг толилууллаа

: 21 өдрийн өмнө / 2018-06-25 13:16:08

IMS /Ай Эм Эс/, 7 IMS /Сэвэн Ай Эм Эс / компани болон “Чоно орд” групп хамтран Монголын уламжлалт өв соёл, язгуур урлаг болон орчин үеийн шинэлэг хөгжим уран бүтээлийг хослуулан дэлхийн томоохон урлаг соёлын контентууд бүтээхээр хамтран ажиллаж эхлээд байна.

Дэлхий даяаршихын хэрээр олон соёл нэгдэн нөгөө утгаараа устан үгүй болж байгаа юм.  Энэ хувьслын эсрэг нүүдэлчдийн соёл, ёс заншлыг өнөөдрийг хүртэл тээн ирсэн Монгол соёлыг түгээн дэлгэрүүлэхэд дорвитой төслүүдийг ийнхүү эхлүүллээ.Тухайлбал “Карат Монголиа” шоу тоглолтыг зохион байгуулахаар хагас жилийн өмнөөс төлөвлөн, уг тоглолтыг өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 23-ны бямба гарагт Корпорэйт Центрийн концертийн их танхимд амжилттай зохион байгууллаа.



Төслийн хүрээнд БНСУ-ын алдарт NTB болон Hang5Va, LAU, AnalogueSunday хамтлагууд, алдарт DJ HOT DOG нар хүрэлцэн ирж монголын шинэ залуу хамтлагуудтай хамтарсан тоглолтыг толилуулсан юм.



Дэлхийг байлдан дагуулж байгаа К ПОП шинэ хөгжмийн урсгал нь маш богино хугацаанд олон мянган сонсогч фенүүдтэй болжээ. Ялангуяа зүүн өмнөд азийн бүс нутагт маш хурдацтайгаар хөгжиж байна. Энэ удаагийн шоу тоглолтыг дээрх нэр бүхий газрууд хамтран хэрэгжүүлэх удаан хугацааны төлөвлөгөөнд тусган ажиллаж Монголын хүүхэд залуучуудад үнэ төлбөргүй буюу Карат аплэйкшнийг татан авсан хүн бүрт үзэх эрхийг нээлттэй олгон томоохон бэлэг барьсан юм.

Дэлхийн энх тайван амар амгалан байдлыг эрхэмлэх уриан дор зохион байгуулагдаж байгаа энэхүү хамтарсан шоу тоглолтонд К ПОП Монголиа үндэсний хэмжээний ялагчид уригдаж Монгол улсаа төлөөлөн оролцсон бөгөөд цаашлаад БНСУ-д уран бүтээлээ өргөн барих боломжийг нээж өгсөн чухал тоглолт болов.



Хамтын ажиллагааны хүрээнд “Нүүдэлчдийн уран бүтээлийн холбоо”-ны эрхлэн гаргаж байгаа “Хулгар шарын домог” төслийг олон улсын контент болгох чиглэлээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд нийт 12 цуврал комикс ном, жүжиг, богино хэмжээний хүүхэлдэйн кино, гол дүрийн биет баатруудаар бүтээгдэх тоглоом зэрэг соёлын бүтээгдэхүүн багтаж байгаа юм байна.

Мөн “Токи лэнд” соёлын аялал жуулчлалын баазыг бий болгохоор ажиллаж байгаа төдийгүй ирэх 8 сард Байгаль далайн эрэгт Монгол, Солонгос, Буриад гурван улсын хамтарсан далайн эрэг дээрх задгай талбайн сонгодог шоуг толилуулахаар бэлтгэл ажлууд эхэлсэн байгааг ч төслийн багийнхан дуулгалаа.



Монголынхоо соёл урлагыг дэлхийд таниулах төслүүдтэй хамтран ажиллах урилгаа нээлттэй хүргүүлж байгаа мэдээллийг та бүхэн Чоно орд группын албан сайтаас дэлгэрэнгүйгээр харах боломжтой. www.chonordgruop.com











Х.Онон
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих