Банкуудад хэр их хөрөнгө дутсан, төрөөс ямар арга хэмжээ авах вэ?

: 17 өдрийн өмнө / 2018-06-29 10:34:27

Сүүлийн үед олны анхаарлыг хамгийн их татсан сэдэв бол Монголын арилжааны банкуудад дутагдаж байгаа гэгдэж буй 513 тэрбум төгрөгийн хөрөнгийн зузаатгалын асуудал юм. Монголбанкнаас энэ зузаатгалыг хийхээр төлөвлөсөн нь маргаан дагуулаад байгаа. Зузаатгалыг хэрхэн, яаж хэрэгжүүлэх нь тодорхой бус байгаа нь бүр ч их асуудал үүсгэж буй аж. УИХ-ын зарим гишүүнээс эцсийн дүндээ татвар төлөгчдийн халааснаас гарах энэ хөрөнгийг эрсдэлд орсон банкуудыг аврахад зарцуулж байна хэмээн эсэргүүцэж байгааг буруутгах аргагүй юм.

Саяхан Монгол­банкнаас хийсэн “Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн тухай хуулийн төсөл” хэвлэлийн хурлыг сонирхож үзвэл Монголбанкны ерөнхийлөгч Н.Баярт­сайханы ярианаас нэгэн зөрүүтэй мэдээлэл анхаарал татлаа. Н.Баяртсайхан гуай олон улсад нэр хүнд бүхий аудитын компани болох PWC-гийн хийсэн шалгалтаар манай банкуудад 513 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдал байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн ОУВС (үүнийг баталгаажуулж) манай банкуудад ДНБ-ий 1.9 хувьтай тэнцэх (513 тэрбум нь манай ДНБ-ий 1.9 хувьтай тэнцэж буй) хэмжээний өөрийн хөрөнгө дутагдаж буйг зарласан хэмээсэн юм.  Гэтэл үнэндээ ОУВС-гаас Монголын банкуудад 784 сая ам.долларын ойролцоогоор 1.9 их наяд төгрөг, манай ДНБ-ий долоон хувьтай тэнцэх хэмжээний өөрийн хөрөнгийн дутагдал байна гэж үзэж буй аж.  Хоёр өөр эх сурвалжаас хоёр өөр тоо, дүнгийн зөрүү их том, 1.38 их наяд төгрөг. Яагаад?

Өнгөрсөн намрын өдрүүдэд ОУВС-гийн санаачилгаар “PWC” компани манай банкуудад AQR-Банкны активын үнэлгээ хийсэн. Үүний үр дүнгийн талаар Монголбанкнаас ямар нэгэн мэдээлэл хийлгүй байсаар өдийг хүрсэн.  Харин олон улсын санхүүгийн нэр хүнд бүхий хэвлэлүүдээр Монголын банкнуудад хийсэн активын үнэлгээний талаар нэлээд тодорхой мэдээллүүд гарсан. Монголын арилжааны банкуудад нийт 784 сая ам.долларын өөрийн хөрөнгө дутагдаж буй, мөн TARP (Troubled asset relief program) буюу банкны эрсдэлд орсон активыг аврах, чөлөөлөх, нэг ёсны bailout-аварлын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай г зарласан юм. ХХБ-ны ерөнхийлөгч байсан Рандолф Коппа энэ асуудлаар “Активын үнэлгээ нь зах зээлд амьдрах чадваргүй жижиг банкуудыг цөөлөх зорилготой байсан” хэмээсэн байдаг.

Экспертүүдийн санал, AQR анализыг шинжлэн үзэхэд ОУВС-ийн санаачилгаар хийсэн энэ активын үнэлгээ нэртэй банкны эрсдэл даах чанарын шалгалт (international-quality stress testing) нь банкуудын эрсдэл, активын чанарыг тогтоохоос гадна Монголын арилжааны банкуудад бугшсан нууцлаг байдлыг ил болгох нэгэн зорилготой байсан. Үүндээ банкуудын активын бодит үнэлгээг тогтоох, зээл олголтын явц (related lending, lending procedure), хэт өндөр хувьтай байгаа чанаргүй зээлийн асуудлын учрыг олох, банкинд хийж буй гүйлгээнүүд нь олон улсын стандарт, мөнгө угаалттай тэмцэх журамтай нийцэж буй эсэхийг тогтоох ажлуудыг хамруулан гүйцэтгэсэн аж. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар Монголын банкны зах зээлд олон улсын тоглогч, зээлдэгч байхгүй, орж ирж чадахгүй байгаа асуудал, арилжааны банкууд цөөн тооны гэр бүл, цөөн хувьцаа эзэмшигчдийн гарт төвлөрсөн байдал нь зөвхөн банкны салбар төдийгүй Монголын эдийн засагт ихэд сөргөөр нөлөөлж буй аж.

ОУВС манай арилжааны банкуудад нийт активынх нь 7-8 хувьтай тэнцэх хэмжээний өөрийн хөрөнгийн зузаатгал буюу 1.9 их наяд төгрөг шаардлагатай гэж үзэж буй нь банкуудын эрсдэлийн төвшин өндөр гэж дүгнэж буй хэрэг. Харин Монголбанк тооцоолохдоо 513 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн, зөрүү нь нэлээн том ойролцоогоор 1.4 их наяд төгрөг. Хоёр өөр эх сурвалж хоёр өөр тоо.

Монголбанкны ил тод бус нууцлаг байдал, асуудлыг хаалттай хэлэлцэх сонирхол, тодорхой бус, хагас дутуу мэдээллээс харахад  банкны мэдээллийг ил тод байлгах зорилгоор хийсэн AQR-активын үнэлгээ төдийлөн үр дүнгээ өгөөгүй бололтой. Ямартай ч ОУВС-гийн AQR-активын үнэлгээнээс өгөгдсөн зөвлөмжүүдээр бол манай төв банк эрсдэлд орсон арилжааны банкууддаа TARP буюу  эрсдэлд орсон активыг худалдан авах эсвэл банкууд зузаатгалыг өөр эх сурвалжаас олох тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Хөтөлбөрийг энэ ондоо багтаан хэрэгжүүлж дуусах, банкуудыг цэгцлэх үүргийг хүлээсэн ажээ.

Банкууд өнөөдөр эрсдэлд орсон нь зээлийн хүү хэт өндөр байсаар байгаатай холбоотой.  Төр банкуудад тусална гэнэ, тусалсаар ч ирсэн аварсаар ч ирсэн. Харин энэ удаа зээлийн хүүг бууруулах хуулийг баталж банкинд ч мөн ард түмэндээ ч тусалбал яасан юм бол оо.

Эдийн засагч Х.Батсуурь
 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
ЭДИЙН ЗАСАГЧ
14 өдрийн өмнө / 103.9.90.50

ОУВС-ийн дүгнэлт хийсвэр байна. Яг зохист харьцааны дүрэм, журмаа бариад үнэлбэл ийм л юм гарна. Гэхдээ Монголд нөхцөл байдал их өөр. Учир нь, банкны актив( зээл)-ийн ихэнхи нь улс төрчид, тэдний гар хөлд хамаарал бүхий зээл байх ёстой. Эх үүсвэр нь АН-ын олж ирж зувчуулсан БОНД-ын ӨР. Иргэд, компанид олгосон зээлийг банкууд байр орон сууц, бүх хөрөнгөөр нь давхар2 баталгаа гаргуулчихсан, дуртай үедээ хөрөнгийг нь дээрэмдээд авдаг учраас тэд маш их айдастай, мөлхөж байгаад ч болов ТӨЛНӨ! Тэгэхээр үүний цаана, АН-ын улс төрчид нохойтож байгаад зээлээ төлөхгүй, МАН-ын улс төрчид эх үүсвэр байршуулж байгаад мөнгө адилхан мөнгө гувчуулах сонирхол БУЙ! НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛ ҮҮССЭН БОЛ- ИРГЭДИЙНХ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ УЛСТӨРЧДИЙНХ БАЙХ ЁСТОЙ! ЕР НЬ БОЛ МАНАЙ БАНКУУД ЭДИЙН ЗАСГИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ҮҮРГЭЭ МАРТСАН. ТЭД ЗӨВХӨН ЗАСГИЙН ЭХ ҮҮСВЭР, БОНДЫН МӨНГИЙГ ХЯМД ХҮҮТЭЙ АВААД АРИЛЖААНЫ НӨХЦӨЛӨӨР ДАМЖУУЛАН ЗЭЭЛДҮҮЛЖ ТЭНГЭРЭЭС АШИГ ОЛДОГ. ТЭДЭНД ХАРИЛЦАГЧИД ПАДГҮЙ МЭТ БОЛСОН. БАНКУУД ЭРСДЭЛЭЭ ӨӨРСДӨӨ УДИРДАХ ЁСТОЙ! ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛ, ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙН .. Ч БИЛҮҮ ТӨРИЙН ӨЧНӨӨН ТОМ АГЕНТЛАГУУД БИЙ. ТЭД ЮУГАА ХИЙЖ БАЙСИЙМ? ЯМАРЧ ТОХИОЛДОЛД АРД ТҮМЭН ХОХИРОХ ЁСГҮЙ. ОУВС ЯАЖ НОХОЙТОЖ ЭДИЙН ЗАСГИЙГ АЛАХАА МЭДНЭ. ОНОЛОО БАРИАД ДҮГНЭЛТ ГАРГАХАД Л МАНАЙХ СҮЙРНЭ. УЧИР НЬ МАНАЙД БОДИТ БАЙДАЛ ОНОЛООС ТЭС ӨӨР..

zochin
15 өдрийн өмнө / 202.9.44.65

mungu huulegch bankuudiig ard irgediin tatvariin munguur tetgeh ni turiin bodlogo bish jijig dund uildverlel yvuuldag kamfanuudiig zeel avhad ariljaanii huviin bankuud ymar undur huutei zeel olgodog bilee hurungiig ni yaj huraadag bilee mungu huulegchdiig ard irged tejeeh esgui ard ni ymar negen asuudal uusvel hen hariutsah ve

Зочин
15 өдрийн өмнө / 66.249.82.82

Дээр үед УБ сангийн мөнгийг завшаад УБ ба нь болгоод хэсэг хүмүүс идсэн гэдэг байсан одоо чимээгүй болж дээ.

Zochin
15 өдрийн өмнө / 112.72.11.107

Олигархиудын идэж уусан дутаасан хөрөнгийг Төрийн мөнгөөр нөхөж олгоно гэдэг бол байж болшгүй зүйл.Монголын арилжааны нэртэй банкууд ард түмний халаасаар мөнгөжиж мөнгө хүүлэгчид болсоор ирсэн.Голомт банк л гэхэд ихэнх мөнгөөрөө Эдэнэтийн 49% авахад зарцуулсан.Банкуудтай хэдэн жилийн өмнө үүсгэсэн иргэдээс авдаг 1% ийн шимтгэлийг буцаан олгох ёстой гэсэн ШӨХТГ -ын шийдвэрийг биелүүлээгүй.Мөн иргэд ААН үүдийг дарамталж хөрөнгийг нь хурааж дотроо наймаалцдаг г.м олон асуудалтай.

Баадай
15 өдрийн өмнө / 202.9.41.236

Монголын бүх өрх\ихэнх боломтой өрх,луйварчдаас бусад өрх\банканд зээл,зээлийн хүү төлж орон сууцтай болох гэж гүрийж б.гаа.Тэр хөрөнгө баялгийн маань 5%-д ч хүрэхгүй.Гэтэл банкны хөрөнгө яагаад ийм ярианд хүргэв.Учрыг нь та түмнээс биш удирдлагаас хай.Гаднаас авсан зээлийн зарцуулалтыг шударгаар тооц.

Баадай
15 өдрийн өмнө / 202.9.41.236

Банк дампуурах хариуцлагыг хүлээх ёстой хүмүүс нь дээд удирдлагууд бүгд хүлээх ёстой. Тэдний гэр бүлийн бүх хөрөнгийг шударга хураа.Ялыг нь хүлээлгэ.Ингэвэл нэг хүчтэй том банкны хөрөнгө бий болж шударга чадвартай ажиллах болно.Тэд идээд ард түмэн төлж байх зарчим буруу.

з
15 өдрийн өмнө / 27.123.212.135

болохгүй байгаа бол зах зээлийнхээ зарчмаар дампуураач дээ. Заавал ард түмний мөнгийг авах гээд чичрээд байх юм.

Зочин
15 өдрийн өмнө / 66.181.181.163

МАН тер бариад 2 жил боллоо. Сайд нар нь 800 тэрбум тегрег концесс гээд улсаас идчихсэн гээд хэвлэлээр шуугисан. Идсэн менге нь дутаад байгаа юм бишvv. Энэ бичвэн бол ашигтай ажиллаж буй Терийн банкийг Алтан найздаа авч егех Нямка ажиллагаа. Монголбанк ийм зvйл яриагvй. Бас Терийн банкны зураг тавьчихжээ. Хувийн банкийг дээрэмдэж болдоггvй. Терийн банкийг дээрэмдчих санаатай.

лхагва
16 өдрийн өмнө / 59.153.115.54

ЖИНХЭНЭ ШУЛААНЫ ГАЗАР БОЛ БАНК, ЯАХААРАА БАНКНЫ ХӨРӨНГӨ ДУТАЖ ХҮРЭЛЦЭЭГҮЙ БОЛОХ ЁСТОЙ ЮМ .ЭНЭ БОЛ МӨНГӨНИЙ МАФИЙН АЖИЛЛАГАА МӨН ДӨӨ. ТОМ ГАРУУДЫН ХУЙВАЛДААН МӨНӨӨС МӨН

Зочин
16 өдрийн өмнө / 103.212.116.207

төв банк нууцалсаар байж улсаа өрөнд унагасан золжаргалын жишээ бий хөрөнгө дутсан банкуудыг яаралтай нэгтгэж татан буулга

irgen
16 өдрийн өмнө / 62.167.114.16

ter chigeeree luivaarchid

irgen
16 өдрийн өмнө / 62.167.114.16

ter dutsan horongo yasan bolj taarch baigaa um be ???? dutaasan hymyys l hariuzana shdee, bitgi uls tolno tuslana geed soliorood baigaarai, uls tolno tuslana gedeg chin ard tymnii tatvariin mongo !!!!!! irged hezyy baihad uls yugaaraa harj yzej baigaa um be ????!!!

Зочин
16 өдрийн өмнө / 27.123.214.126

АН ын буруу. Ийм болтол идсэн бна. Одоо тэгээд Монголын банкуудын эсрэг хар пи ар их цацаж бгаа энэ намын нэр бүхий гишүүд бгаа шүү

Зочин
16 өдрийн өмнө / 66.181.191.150

Монголын бүх банк гадаад эзэдтэй шүү дээ. ХХБ люксенбург, Хаан япон, Хас Голомт ЕХолбоо гэх мэтээр. Тэгэхээр Монголын банк монголчуудад үйлчилдэггүй. Мөн Монголын улстөрчид, УИХ гишүүд, бизнесмэнүүд ч тэр....

pkxny
16 өдрийн өмнө / 203.91.115.243

аймшигтай юм бэ. банкнуудтайгаа нийлээд л луйвардаад байх юм. болиоч ээ

Bankuud
16 өдрийн өмнө / 66.249.82.78

Bankaar zogcohgui khun bur munguur ddutaj baina shuu dee joohon yum kharlaach

zochin
16 өдрийн өмнө / 66.181.190.24

Delhiid baihgui undur khuutei bankuud yagaad hurungiin gachaald orov.Bankand hadgalamjtai irged heden huviig ezeldeg bilee.Arai l 2 huvi gej sonsoogui shig.Tedend zoriulsan hurungujuulelt u.Naidvargui zeel olgosnoo nuhuj shiidverleh arga u.Bankni zeel baragduulah alba baiguulaad reketuuduudiig ajilluulj bsanaa bolison u

Зочин
16 өдрийн өмнө / 103.9.90.50

Яахлаараа хувийн банкуудад төрөөс санхүүжилт өгдөг юм бээ? Энэ банкууд монгол улсын эдийн засагт ямар хувь нэмэр оруулсан юм бэ? Хичнээн аж ахуйн нэгжид бизнесийн болоод үйлдвэрлэлийн зээл олгов? Стратегийн ямар салбарт хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгов? Эд чинь ашгийн төлөө, зөвхөн өөрсдийнхөө ашгийн төлөө мөнгө хүүлсээр ирсэн шүү дээ? ААН-үүд элгээрээ хэвтсээр байхад банкууд өндөр өндөр байшинтай болоод л байх.. Ард түмэнд гавьяа байгуулаагүй банкыг ард түмний мөнгөөр тэтгэх үү?