Дуучин Ж.Алтанцэцэг НҮБ-ийн уулзалтад оролцон эх орноо сурталчилаад иржээ

: 82 өдрийн өмнө / 2018-07-02 11:13:04

"Чингисийн хүүхдүүд" МУСК-ны Ерөнхий продюсер МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг НҮБ-ийн уулзалтад оролцон эх орноо сурталчилан таниулж дэлхийд цор ганц нүүдэлчдийн соёлын илрэл болсон бүтээлээ амжилттай танилцуулаад иржээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудастаа, “НҮБ-ийн Женев дэх төвийн ерөнхий захирал М.Мёллерын илгээлтийг НҮБ-ийн Женев дэх төвийн улс төр, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Салман Баль танилцуулж уг арга хэмжээг нээж “Чингисийн хүүхдүүд” киног маань маш олон зочид үзэж сайхан арга хэмжээ боллоо.

Монгол улсаас Женевт суугаа элчин сайд Л.Пүрэвсүрэн болон бусад элчингийн ажилтнууд та бүхэндээ “Чингисийн хүүхдүүд” киноны баг хамт олны өмнөөс талархал илэрхийлье. Маш олон зочид хүлээн авалт урлагийн тоглолт бүхий арга хэмжээ түүхэн үйл явдлын гэрч болсондоо үнэхээр баяртай байна. Монголын Урлаг мандан бадраг” хэмээн сэтгэгдлээ бичсэн байна.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих