Оюу толгой төслийг хэрэгжүүлж эхэлсэн хугацаанд Монголын эдийн засгийн өсөлтөнд шууд нөлөөлөх эерэг өөрчлөлтүүд гарсангүй

: 136 өдрийн өмнө / 2018-07-07 18:47:29

МАХН-ын ээлжит бус их чуулганы хуралдааны төлөөлөгчдөд тавьсан МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Доктор       Д.Дуламсүрэнгийн   “Оюу толгой   төслийн  өнөөгийн байдал  үр дүн , үр дагавар” илтгэлийг хүргэж байна. 
 
Оюу толгой ордыг ашиглах  хөрөнгө оруулалтын  гэрээний хэрэгжилтийг  шалгаж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Улсын их хурлын ажлын хэсгийн   Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, төсөв  санхүүгийн Дэд ажлын хэсгийн  бүрэлдэхүүнд МАХН-г төлөөлөн ажилласан. Энэ хугацаанд Оюу толгой  төслийн  анхны хөрөнгө оруулалт түүнээс хойшхи өөрчлөлтүүд, хөрөнгө оруулалтын эх үүсвэр мөнгөн урсгалын тооцоолол, санхүүжилтийн эх үүсвэрүүдийн талаар судалж дүгнэлт гаргав. 
 
Мөн  Монголын баялагийг  барьцаалан их хэмжээний  хөрөнгө босгосон Рио тинто түүний хамаарал бүхий компаниудын /Туркойз Хилл Ресоурсиз / үйл ажиллагаанд Монгол улсыг төлөөлөн ажилласан,одоо ажиллаж буй ТУЗ-ийн гишүүд  төслийн хэрэгжилтэд хэрхэн  хяналт тавьсан, төслийн төлөвлөгөө гүйцэтгэлд ямар санал дүгнэлт гаргав, Монгол улсын эрх ашгийг хэрхэн хамгаалж ажилласан асуудалд анхаарал хандуулсан юм. 
 
Оюу толгой ордыг ашиглах талаар  МАНАН бүлэглэлийн хэсэг эрх бүхий хүмүүс, Рио тинто группын улс дамжсан  бизнесийн бүлэглэл  эртнээс төлөвлөж эхэлсэн ба йдаг . Тэд Ашигт малтмалын тухай хуульд 2007 онд  өөрчлөлт оруулж, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр, 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолыг гаргуулснаар  Айвенхоу Майнз Монголия Инк ХХК /цаашид "Хөрөнгө оруулагч" гэх/, Айвенхоу Майнз Лимитед /цаашид "Айвенхоу Майнз Лимитед" гэх/, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед /цаашид "Рио Тинто" гэх/ хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж Монголын тал 34%, хөрөнгө оруулагч тал 66% эзэмшихээр болсон. 
 
Дараа  2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон “Эрдэнэс Монгол” ХХК, нөгөө талаас Туркойс Хилл Ресурс Лимитед, Ти Эйч Ар Оюу Толгой Лтд, Оюу Толгой Нидерланд Би Ви, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед болон Оюу толгой ХХК-ийн хооронд Дубайн гэрээ гэж нэрлэгдээд буй Далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөг баталснаар эрх зүйн үндэслэлийг хөрөнгө оруулагч талд олгожээ.
 
Оюу толгой төслийн хэрэгжүүлж эхэлсэн 9 жилийн хугацаанд Монголын эдийн засгийн өсөлтөнд  шууд нөлөөлөх эерэг өөрчлөлтүүд гарсангүй.Учир Монголын тал 34%-ийг  зээлээр санхүүжүүлэх  гэрээ хийгдснээс үүдэлтэй. Шалгалтын явцад үзвэл, бид  ху вь нийлүүлэгчдийн зээлд   679.5 сая ам.доллар, хүүгийн зардалд 322 сая ам.доллар нийт 1,001.1 сая ам.доллар, Өрийн бичиг буюу хувь нийлүүлэгчдийн одоогийн зээл, хүүгийн хамт 277.0 сая ам.доллар, Олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас авсан төслийн санхүүжилт бүхий хувь нийлүүлэгчдийн зээлийн  эхний хэсэг /зээл 1/  нийт 1.802.5 сая ам.доллар түүний хүү 702.0 сая ам.доллар төлсөн байна. 
 
Оюу Толгой ХХК 2018 оны 3-р сарын 31-ний байдлаар 3,976.6 сая ам долларын зээлийн үлдэгдэлтэй байна. Монголын талын 34 хувьд ногдох өр нь 1,352 сая ам долларын  өртэй байна. 
 
Төслийг зөвхөн зээлээр санхүүжүүлсэн нь Монголын Засгийн газар өөрт ногдох хөрөнгөө урьдчилгаа хэлбэртэй зээл авч түүндээ хүү төлж байгаа нь эдийн засгийн хувьд үр ашиггүй, алдагдалтай нөхцлийг ХОГ-д тусгажээ. 
 
ОТ төсөлд Монголын баялагийг барьцаалан гуравдагч зах зээл дээрээс 6,0 тэрбум  ам доллар босгох төлөвлөгөөтэйгээс 4,4 тэрбум ам доллар босгосон бөгөөд үүнийхээ 4.2 тэрбум ам долларыг Рио тинтогийн тайлан тэнцэлд  бүртгээд дээр дурдснаар хувь нийлүүлэгчдийн эргэн дуудах зээл /Грид зээл / хэлбэрээр  өндөр хүүтэй дахин зээлдүүлж санхүүжилт хийгдсэн  байна. Үүнийгээ Оюутолгой компанид  давуу эрхийн “санхүүжүүлэх хувьцаа”  нэр өгч  жилийн 9,1-9,9% хүүтэй зээл гаргаж  санхүүжүүлт хийгдсэн. 
 
Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтыг зөвхөн Айвенхоумайнз компаний хувьцааны арилжааны хөрөнгөөр санхүүжүүлэхээр зааж Монгол улсын Компанийн тухай хуульд огт байхгүй ” санхүүжүүлэх хувьцаа” гэсэн томьёолол оруулсан хууль зөрчжээ.  
 
Монголын талын эзэмшлийн 34% хувьцаанд ногдох хувь нийлүүлэгчдийн зээл, зээлийн хүүнд давхар өр үүсгэж байгаа төдийгүй  Туркойс Хилл /Рио тинто/  компани хөрөнгө оруулагч бус харин зээл зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн улс дамжсан санхүүгийн луйвар болсон гэж хэлэхэд буруутахгүй.  
 
Монголын талд эдийн засгийн өгөөж , ногдол ашиг  олгох цаг хугацааны хувьд боломж олгохгүй хөрөнгө оруулагч талын зардал маш өндөр. Бодит гүйцэтгэлээр  зардал  1,412.0 сая ам.доллар 30.1%-иар хэтэрсэн, Тухайлбал, ачааны машины засвар үйлчилгээний зардал ТЭЗҮ-д тусгаснаас 64 сая ам.доллараар илүү, Монголын нутаг дэвсгэрт харьялагдах цахилгааны шугамын зардал 39.0  сая ам доллар , менежментийн төлбөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүйгээс давхар  зардлууд их гарч түүнийг хянаж шалгадаг газар  байхгүй. 
 
Монгол улсын байгалийн баялаг түүний нөөцийг үнэлэн ТЭЗҮ-г үндэслэн төсөл боловсруулан  олон улсын банк санхүүгийн байгууллагуудад санал болгож 4.4 тэрбум ам долларын хөрөнгийг Олон улсын  Хөрөнгийн бирж дээр хувьцаа гарган арилжаалсан. Энэ нь Монгол улсын Компанийн тухай хуулийн         заалтаар Их хэмжээний хэлцэлд орох тул зайлшгүй ТУЗ-ийн гишүүдийн дийлэнх олонхи дэмжсэн байх ёстой.Уг асуудлын талаар Монголын талын эрх ашгийг хамгаалан ажилласан одоо ажиллаж буй ТУЗ-ийн гишүүдийн байр суурь ямар байсан талаар тодорхой мэдээлэл байхгүй.
 
Гэтэл төслийн ТЭЗҮ-д тусгагдсан  олборлолт баяжуулалт, тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийн зардал өдрөөс өдөрт нэмэгдээр байхад ТУЗ-ийн гишүүд хяналт тавьсан, зөвлөмж дүгнэлт гаргасан талаар мэдээлэл өгөхгүй байгаа нь Монгол улсын засгийн газрын оролцоо  эрх тэгш бизнесийн харилцаа огт хангалтгүй байгааг харуулж байна гэж дүгнэж байна.  Монголын тал 34 хувьдаа ногдох санхүүжилтийг Хөрөнгө оруулагчаас LIBOR + 6.5 хувийн хүүтэй зээлж, ирээдүйд хүртэх ногдол ашгаасаа буцаан төлөхөөр гэрээгээр зохицуулсан. Үүний дагуу Хөрөнгө оруулагчид Монголын талаас төлөх өрийн нийт хэмжээ төслийн нийт үргэлжлэх хугацаанд 14,4тэрбум ам.доллар болох тооцоо гаргажээ. 
 
Санхүүжилтийн гэрээнүүдээс үзвэл, Оюу Толгойн зэс, алтны төсөлтэй холбоотойгоор Оюу Толгой ХХК болон зээлдэгчдийн хооронд байгуулсан Оюу Толгой ХХК-ийн А6709 дугаар бүхий ашиглалтын лиценз нь Ерөнхий  нөхцлийн гэрээний дагуу зээлдүүлэгчдэд барьцаалалагдсан ба Барьцааны агент нь Стандарт Чартеред банк,  Эрх шилжүүлэгч нь Оюу толгой ХХК болсон байх юм. 
 
Өөрөөр хэлбэл, Монгол улсыг төлөөлөх эрхийг  Стандарт Чартеред банкинд шилжүүлэн өгсөн  байна. 
 
Төслийн Үйл ажиллагааны зардал ТЭЗҮ2010 оныхоор  20 тэрбум 355 сая ам.доллар гэж байсан бол  ТЭЗҮ2015 оныхоор 57 тэрбум 395 сая ам.доллар /182% өссөн/ , борлуулалтыг Оюутолгой ХХК (Бээжин дэх ) хариуцдаг байдлаас үзвэл Оюу толгойн гэрээ маш хариуцлагагүй Монголд  үр ашиг, өгөөж өгөх боломжгүй.
 
Рио Тинто ХХК нь зориудаар Монголын ард түмнийг хууран мэхлэх  тархи угаах технологи ашиглаж өөрсдийн нь магтан дуулж байх, Оюу толгой Монголд ашигтай гэж яриулдаг бичүүлдэг том баг их хэмжээний мөнгө төлж ажиллуулдаг , Тэдний сурталчилгаагаар Оюу толгойд Монголын 14000 хүн ажилладаг гэсэн нь бодит байдалд огт өөр. Өнөөдөр 2649 хүн ажиллаж байгаагиЙН 179  нь гадаад ажилтан үлдсэн нь монголчууд байна.Түүнчлэн худалдан авалт ханган нийлүүлэлтээр  Монголд их хэмжээний доллар оруулж байгаа гэсэн сурталчилгаа хийсээр байгаа нь бодит байдлаас үзвэл   Рио Тинто ХХК-ийн  хамааралтай гадаадын компаниудаас өндөр үнэтэй тоног төхөөрөмж худалдан авсан байна. Монголын талын бэлтгэн нийлүүлэгч компаниудын нэр үйл ажиллагаа нууц гэж хайцаалсаар байгаагаас үзвэл эрх мэдэл бүхий дарга нарын өөрөөр хэлбэл_ МАНАН бүлэглэлийн компаниуд ажилчдад нь хоол, хувцас, бээлий, хөдөлмөр хамгаалалтын хувцас төдий л нийлүүлж байна. Иймээс Оюу толгой ордын ашиггүй  гэрээг цуцлах, харилцан ашигтай хамтын ажиллагааны гэрээг Үндсэн хуул ь бусад хууль тогтоомжид нийцүүлэн шинээр байгуулах шаардлагатай. 
 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
134 өдрийн өмнө / 183.177.96.130

Оюутолгой анх 1997 онд сууриа тавьснаас хойш даруй 21 жилийг ардаа орхилоо .Юу өөрлөгдөв

Зочин
134 өдрийн өмнө / 183.177.96.130

Оюутолгой ашигаа 2040 онд үйцээ задлах юм гэнэ тэрүүн шиг худлаа зүйл үгүй 2040 онд хамаг олборлолтоо ухаад дуусах хугацаа хэлж байгаа юм . Магадгүй Эрдэнэт үйлдвэр шиг Стандарт банкинд барьцаа болгосон ч юм бил үү хэн мэдлээ

зочин
134 өдрийн өмнө / 183.177.96.130

Оюутолгойн гэрээ нэн даруй цуцлах хэрэгтэй. Ийм тэнэг нэрээ гэж байх уу Монголын ард түмэнд ямарч нялзах юм байхгүй

Зочин
134 өдрийн өмнө / 139.5.218.228

NOOTSIIN GEREE PIN GEED ASHGAA OGCH CHADAHGUI

Зочин
134 өдрийн өмнө / 139.5.218.228

UURHAIN NOOTSIIG HENCH ONOJ BODOJ CHADDAGGUI TAAJ BODDOG PIN GEED ASHGAA OGOHGUI