МАХН-ын ээлжит бус Их чуулган амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

: 136 өдрийн өмнө / 2018-07-07 20:13:25

МАХН-ын ээлжит бус Их чуулган  “Улаанбаатар плас”-ын их танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн ээлжит бус их чуулганаар БНМАУ-ын  Дээд хуулийн төслийг танилцуулж , МАХН-ын Мөрийн хөтөлбөр, Дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг намын дотоод асуудлуудыг хэлэлцэн батлав.

Түүнчлэн үдээс өмнөх хуралдаанаар МАХН-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж чуулганд оролцсон нийт төлөөлөгчдийн 99.9 хувийн саналаар Н.Энхбаярыг улираан сонгож, МАХН-ын Бага чуулганы гишүүдэд 174 хүнийг шинээр сонголоо.

Энэ удаагийн МАХН-ын Ээлжит бус Их чуулганы төлөөлөгчөөр Монголын 330 сум, 568 баг, 21 тосгонд  ажиллаж амьдарч байгаа  гишүүд, дэмжигчдээ төлөөлж, аймаг, сумаас 579, нийслэлийн дүүргээс 291, квотоор 174, нийт 1044 гишүүн сонгогдсон  байна.

Их чуулганд төлөөлөгчөөр Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байсан Нацагийн Удвал, Сайнхүүгийн Ганбаатар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Маамхүүгийн Чимгээ, Жанцангийн Эрдэнэчимэг, Чойжингийн Хурц нар сонгогдон ирж оролцож байгаа бол Хүний  Гавьяат эмч А.Нота, Л.Баясгалан, Соёлын Гавьяат зүтгэлтэн С.Зэвсэг, Аж үйлдвэрийн Гавьяат  ажилтан О.Ганбаатар, Гавьяат тамирчин Г.Оюунболд, О.Энхтайван, Гавьяат дасгалжуулагч Ш.Рагчаа,  Гавьяат барилгачин Л.Шагдаррагчаа,   Н.Сүрэнжав, Гавьяат тээвэрчин С.Баяраа, Н.Дарам, Байгаль орчны Гавьяат ажилтан О.Гонсон нарын олон гавьяат цолтнууд хүрэлцэн иржээ. Мөн УИХ-ын гишүүн асан 6, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан 4 хүн Их чуулгандаа төлөөлөгчөөр сонгогдон ирлээ.

\Төлөөлөгчдийн  624 буюу 59,1 хувь нь эмэгтэйчүүд, 144 буюу 14,4 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд, 276 буюу  25.6 хувь нь 36-50 насныхан, 489 буюу 48.9 хувь нь 51-ээс дээш насны  ахмадууд байв. Энэ нь МАХН-ын энэ удаагийн Ээлжит бус Их Чуулган нмын гишүүдийнхээ ахмад, дунд, залуу үеийнхний залгамж холбоо, эмэгтэйчүүдийн  төлөөллийг бүрэн хангасныг харуулж байна.
Их чуулганы төлөөлөгчдийн  хамгийн ахмад нь Ховдын намын байгууллагаас сонгогдсон 81 настай  Цэрэнбуугийн Төрбат, хамгийн залуу нь  Хөвсгөл аймгийн намын байгууллагаас сонгогдсон 18 настай  Уламбаярын Төртөвшин  байв.

Төлөөлөгчдийн  627 буюу 60.3 хувь нь  дээд боловсролтой байсан бөгөөд доктор 26,  магистр 112 байв. Их чуулганы төлөөлөгчөөр эдийн засагч  145, хуульч 84, багш 134, Эмч 74, инженер 112, зохиолч сэтгүүлч 16,  бусад  төрөл бүрийн мэргэжлийн 636 гишүүн  сонгогджээ. Их чуулганд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн  төлөөлөл 435 буюу 43.5хувийг эзэлж байна. Мөн төлөөлөгчдийн дунд төрийн дээд шагналаар шагнагдсан 256 хүн байсан юм.

Ийнхүү МАХН энэ удаагийн Ээлжит бус Их чуулганаараа төлөвлөсөн асуудлуудаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэлээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
89 өдрийн өмнө / 122.201.21.239

МАХН монгол орныг энэ мухардлаас гаргах улс төрийн хүчин гэж би боддог шүү. Дэмжиж байна.

zochin
130 өдрийн өмнө / 64.119.21.10

nice

зочин
130 өдрийн өмнө / 64.119.21.10

Гуравдагч хүчин үгүйлэгдэж байна та нарыг дэмжиж байгаа шүү. Танай нам лидерүүд ихтэй болхоор 2020 оны сонгуульд ялна аа. Эрчтэй хүчтэй байгаарай. Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр бол том улс төрч шүү ард түмэн одоо ч хүндэтгэдэг. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье

Зол
134 өдрийн өмнө / 103.26.195.4

Дэмжиж байгаа

100хувь
134 өдрийн өмнө / 103.26.195.4

100хувь махн хүчтэй ЛИДЕРТЭЙ

Зочин
134 өдрийн өмнө / 103.26.195.4

Ман ан оффшорууд их хаус хулгайч урвагчид бандааш янханууд төрд бна маныг төрөөс зайлуулах болсон иргэд бид 20 онд мөн жинхэн будаа болно ард түмэн хүчтэй

Зочин
134 өдрийн өмнө / 103.26.195.4

МАХН Л ТӨРД БАЙХ ЁСТОЙ НАМ МОНГОЛЫН ТӨР АРАЙЛ ДЭНДҮҮ АРД ТҮМЭНЭЭ ДАРАМТАЛЖ ЯДУУРУУЛЖ БАЙНА МАХН ТЭР ТУСАМ ЭКС Н ЭНХБАЯР ТӨРД БАЙВАЛ АРАЙЛ ӨӨР БАЙХ БАЙСАН ЮМДАГ БАЯР ХҮРГЭЕ ЭКС ДЭЭ АМЖИЛТ