АНУ-ын зүгээс шинээр ногдуулсан татвар Хятадын ДНБ-ний өсөлтийг 0,2 хувиар бууруулна

: 76 өдрийн өмнө / 2018-07-09 09:20:29

“50 тэрбум ам.долларын хүрээнд хийгдэх худалдааны дайны Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөө нь хязгаарлагдмал байх болно. Бидний тооцоолсноор ДНБ-ний өсөлтийн эрч 0,2 хувиар буурна" гэж  Хятадын Ардын банкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн Ма Зюнь ярьжээ.
 
Шинжээчийн дүгнэснээр, 7 дугаар сарын 6нд эхлэсэн АНУ-Хятадын худалдааны дайн нь хөрөнгийн зах зээл болон юанийн ханшид төдийлөн хүчтэй нөлөөлөхгүй аж. 6 дугаар сарын 15-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үг хэлэхдээ “Хятад улс Америкийн оюуны өмч болон технологийг хулгайлж, шударга бус худалдаа хийж байгаа учраас 50 тэрбум ам.долларын өртөг бүхий Хятадын бараанд 25 хувийн татвар ногдуулж” буйг мэдэгдсэн билээ.

Б.Халиун
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих