Путин болон Трампын уулзалт дэлхий дахины хурцадмал байдлыг зөөлрүүлнэ гэж найдаж байна

: 135 өдрийн өмнө / 2018-07-09 09:35:50

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалт хоёр улсын харилцааны болон дэлхий дахины хурцадмал байдлыг зөөлрүүлнэ хэмээн найдаж буйгаа Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё нэгэн сонины ярилцлагтаа илэрхийлжээ.
 
“Хельсинки хотноо хийх уулзалтаа тэд олон улсын харилцаанд бүрэлдээд буй айдас түгшүүрийг арилгаж, хурцадмал байдлыг  буруулж үр дүнтэй дуусгана хэмээн найдаж байна. АНУ, ОХУ-ын эрх баригчид хоёр талын яриа хэлэлцээ өрнүүлэх хэрэгтэй хэмээн би үздэг хэдий ч Европыг оролцуулалгүйгээр Европтой холбоотой асуудлуудыг хөндөж болохгүй юм. Европын Холбооны нэгдмэл байдал алдагдаж, олон улсын бодлогод хүчтэй нөлөөлж чадахгүй болсон энэ үед ингэх эрсдэл байгаа” гэж Саули Ниинистё онцлон тэмдэглэсэн байна.
 
Өмнө нь Финландын төрийн тэргүүн Хельсинкид ОХУ, АНУ-ын удирдагчидтай Балтийн тэнгис хийгээд Арктиктай холбоотой асуудлуудыг хэлэлцэхийг хүсч байгаагаа болон энэ уулзалтаар зэвсэг хураах асуудлыг мөн хэлэлцэнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлж байсан юм.
 
Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
134 өдрийн өмнө / 139.5.218.228

TRAMP SOYLOO HAMGAALJ DANGAARSHIJ BAIGAAM