Далайн хар салхинд өртсөн Хятад аялагчдын 49 нь сураггүй алга болоод байна

: 134 өдрийн өмнө / 2018-07-09 10:02:36

Хятадын иргэд зорчиж явсан усан онгоцнууд Тайландын Пхукет арлын эрэг орчимд үүссэн хүчтэй далайн хар салхинд өртөн хөмөрч, нэг хүн амиа алдаж, 49 хүн сураггүй алга болоод байгаа тухай Тайланд улсын Сонгкхла муж дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газраас баасан гарагт мэдээлжээ.

Пүрэв гарагт Пхукет арлын эрэг орчимд хүчтэй далайн хар салхины улмаас үүссэн таван метрийн өндөр давалгаанд 127 хятад жуулчин тээвэрлэж явсан хоёр усан онгоц өртөн гэнэт хөмөрч осолдсон ажээ. Осолд өртөгсдөөс 77 аялагчийг авраад байгаа бөгөөд тэдний дундаас таван хүн мэс засалд орж, зургаан хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа аж.

“Баасан гарагийн өглөө амьд үлдсэн хоёр хүнийг олсон хэдий ч аялагч болон усан онгоцны багийн гишүүн 56 хүнийг хайх ажиллагаа үргэлжилсээр байна” гэж Пхукет мужийн захирагч Норрафат Плодтонг мэдэгдсэн байна. Тайланд улсын борооны улирал тавдугаар сараас эхлэн аравдугаар сарыг дуустал үргэлжилдэг бөгөөд энэ үед эрэг орчмын бүс нутагт хүчтэй салхи шуурга элбэг тохиолддог ажээ.
 
Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих