Анне Франкийн гэр бүлийнхэн АНУ болон Куба-руу цагаачлахыг оролдож байжээ

: 132 өдрийн өмнө / 2018-07-09 10:37:23

Нацистууд еврей үндэстнийг үй олноор нь устгах ажиллагаа явуулж байсан үед өдрийн тэмдэглэлээ бичиж үлдээсэн залуу охин Анне Франкийн тухай мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Тэгвэл түүний гэр бүлийнхэн эхлээд АНУ руу, дараа нь Куба улс руу цагаачлахаар оролдож байсан хэдий ч Америкийн цагаачлалын асуудлаархи чанга хатуу бодлого хийгээд дэлхийн хоёрдугаар дайны үймээний улмаас уг хүсэлтийг нь түдгэлзүүлж байсан тухай баримт олджээ.
 
Амстердам хот дахь Анне Франкийн амьдарч байсан байшингаас түүний эцэг Отто Франкийн АНУ болон Куба руу хоёр удаа виз хүссэн өргөдөл илгээж байсан баримтыг баасан гарагт олсон байна. 1941 онд Отто Франк АНУ-д амьдарч байсан нэгэн найз руугаа “Би аль нэг улс руу цагаачлах шаардлагатай боллоо. Бидний явж чадах цорын ганц улс нь АНУ гэж бодож байна” хэмээн англиар бичиж байжээ.

Франкийн гэр бүлийнхний зугтан цагаачлах оролдлого амжилт олоогүй бөгөөд еврей үндэстнүүдийг үй олноор нь устгах ажиллагаа ид ширүүссэн 1942 оны долдугаар сарын 6-ны өдрөөс байрнааса гаралгүй нуугдах болжээ. Тэднийг бүгдийг нь фашистуудын хорих лагерь руу албадан шилжүүлсэн бөгөөд гэр бүлийнхнээсээ зөвхөн Отто Франк л амьд үлдэж байсан түүхтэй юм.

Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих