Бөхчүүдийн найраа хийдэг газар сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ

: 7 өдрийн өмнө / 2018-07-09 10:49:59

МҮБХ-ныхон Шадар сайд Ө.Энхтүвшинд шаардлага хүргүүллээ. Учир нь Үндэсний их баяр наадмын комисс өнгөрсөн долоо хоногт хуралдаж, 2018 оны Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд сэтгүүлчдийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхчүүдийн оноолт хийж, ам авдаг газар нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна.

Нэвтрүүлэхгүй шийдвэр гаргасан учир нь Дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, улсын арслан Э.Оюунболд 2017 оны Улсын наадмын бөхийн барилдааны тавын даваанд ам авахдаа гурван хуруу /гурван зуун сая/ гарган унаж өгөх тохиролцоо хийж, тэр бичлэг нь олон нийтэд ил болж, үндэсний бөхийн нэр хүндийг унагаасан гэж үзэж дахин ийм зүйл телевизээр гаргахгүйн тулд оноолт хийх, ам авах газарт цагдаагийн хүчийг ашиглан нэг ч сэтгүүлч, зураглаач оруулахгүй байх үүргийг ЦЕГ, бөхийн барилдаан зохион байгуулах хорооны гишүүдэд өгсөн хэмээн шаардлагадаа дурджээ.

Иймд МҮБХ-ноос монголын ард  түмэн, бөх сонирхогчид, наадамчин олон шударга, допинггүй, найраагүй наадам үзэх эрхтэй. Хэвлэл мэдээллийн  хэрэгсэл бол баяр наадмыг шударга болгох хөндлөнгийн хяналт юм Тиймээс оноолт хийж, ам авдаг газар сэтгүүлчдийг нэвтрүүлэх, саад хийхгүй байх, цагдаагийн хүчээр хөөхгүй байх, наадмыг сурвалжилж байгаа сэтгүүлч нарыг хөөж, эрхэнд нь халдахгүй байх шаардлагыг Ө.Энхтүвшинд хүргүүлсэн байна.

Мөн Монгол Үндэсний Бөхийн хөлийн цэц гэх хүмүүс нь сүүлийн жилүүдэд хээл хахууль авч илт буруу шүүлт хийх тохиолдол гаргасан. Тиймээс МҮБХ дүрмэндээ өөрчлөлт оруулж, Үндэсний Их Баяр Наадмын бөхийн барилдаанд маргаан гарсан тохиолдолд хөлийн цэц бус камерын бичлэгээр шүүхээр болсоноо энэхүү бичгээр мэдэгдэж байна гэжээ.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
7 өдрийн өмнө / 112.72.11.112

Зө зө Баянмөнх Сүхбат Чинбат нар бүүр цагаандаа гарч бөхийн дүрэм өөрчилнө гэн үү , төр наадмаа зохион байгуулнаа хол очиж хуц.

зочин
7 өдрийн өмнө / 202.179.24.38

өө бүр шууд цагаандаа гарсан байна, сэтгүүлчдийг хөөж байгаад найраагаа тухтайхан хийхийг шадар сайд нь дэмжсэн байна. Ийм наадам байх уу ийм нөхдийг үзэх ямар хэрэг байна

Бөх сонирхогч
7 өдрийн өмнө / 122.201.23.75

Үнэхээр бөхийн найрааг алга болгоё гэж бодож байгаа бол тэр ам угтуул авдаг газар нь Бөхийн Холбооноос харин ч их сэтгүүлч зураглаачыг байлгах ёстой биз дээ.........??? Бөхийн Холбооноос явуулж байгаа энэ допинг, начны найрааны эсрэг ажилана гэсэн мэдэгдэл нь энэ үйлдлээрээ эсэргээрээ бөхчүүдийг далд хэлбэрээр хий гэж хэлээд байна даа ... Шадар сайд Энхтүвшин та харин ч сэтгүүлч зураглаачдыг тэр асарт нь байлгаач