Д.Трампаас Ким Жөн Унд ирсэн сонирхолтой бэлэг

: 132 өдрийн өмнө / 2018-07-09 11:26:22

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлуудыг хэлэлцэхээр Пхеньянд айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд хоёр бэлэг барих юм гэнэ. Бэлгэнд Их Британийн дуучин Элтон Жоны “Пуужинтай залуу” дуутай диск багтах аж.

Д.Трамп Умард Солонгосын удирдагчтай үдийн зоог барих үеэрээ “Пуужинтай залуу” дискийн талаар ярилцжээ.  Өнгөрсөн онд хоёр улсын хурцадмал байдал нэмэгдэх үед өөрт нь “Пуужинтай залуу” гэж хоч өгч байсныг нь Ким Жөн Ун АНУ-ын ерөнхийлөгчид сануулжээ. Энэ үед Д.Трамп “Пуужинтай залуу” гэдэг дууг мэдэхгүй биз хэмээн Ким Жөн Унаас асуухад тэрбээр “мэдэхгүй” гэж хариулсан байна. Тиймээс энэ дуутай дискийг Ким Жөн Унд дамжуулан өгөхийг Д.Трамп АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаас хүсчээ. Тэрбээр диск дээр гарын үсэг болон ил захидал үлдээсэн байна.


Б.Халиун
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
132 өдрийн өмнө / 139.5.218.228

TRAMP SOYLOOR DANGAARSHIH BODLOG BARIJ BAIGAA