Европын хамгийн өндөр настан таалал төгслөө

: 7 өдрийн өмнө / 2018-07-09 12:42:00

Европын хамгийн өндөр настай эмэгтэй Итали улсад 116 насандаа таалал төгссөн тухай “Ansa” агентлагаас мэдээлжээ. Итали эмэгтэй Жузеппина Проетто-Фрау нь энэ сарын 6-нд Флоренция мужийн хамтын нийгэмлэгтээ таалал төгсчээ. Тэрбээр Европын хамгийн өндөр настай хүнд тооцогддог байсан төдийгүй дэлхийн хамгийн өндөр настай хоёр дахь эмэгтэй байжээ. 1901 оны тавдугаар сарын 2-нд төрсөн 117 настай Япон эмэгтэй Тиё Мияко одоогоор дэлхийн хамгийн өндөр настай хүнд тооцогдож байна.

Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих