Туркийн 18 мянга гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь халжээ

: 7 өдрийн өмнө / 2018-07-09 14:39:38

Туркийн эрх баригчид яамд болон төрийн байгууллагуудын 18 мянга гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь халжээ. Энэ тухай "хуулийн хүчинтэй зарлиг” хэмээх засгийн газрын тогтоолд дурдсаныг “Resmi Gazete” сэтгүүл мэдээлжээ. Аюулгүй байдлын ерөнхий газраас хамгийн олон буюу 9 мянга орчим хүн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хүмүүс төрийн албан хаагчийн давуу эрхээ ашиглах болон төрийн байгууллагуудад дахин ажиллах боломжгүй аж.

Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих