Японд нүүрлээд буй байгалийн гамшигийн улмаас амиа алдсан хүний тоо 100 хүрчээ

: 7 өдрийн өмнө / 2018-07-09 15:38:58

Японы баруун хэсэгт үерийн гамшиг, хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж 100 хүрээд байна. Мөн 50 гаруй хүн сураггүй алга болсон талаар засгийн газрын төлөөлөгч мэдэгдлээ. Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ аврагчид цагтай уралдан ажиллаж байгаа талаар мэдээлсэн юм. Аврах ажиллагаанд цэрэг, цагдаа, сайн дурынхан нийлээд 54,000 гаруй хүн ажиллан, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа ба Хирошима мужид ихэнх хүн амь насаа алджээ.    

Баасан гарагийн өглөөнөөс бямба гарагийн өглөө хүртэл Шикокү арлын Мотояма тосгонд 583 мм-ийн хур тунадас оржээ. Өнөөдөр ч 200 мм-ийн эрчтэй аадар бороо орох магадлалтайг анхааруулж байна. Нийт 19 хоргодох байр луу хүмүүсийг нүүлгэн, шилжүүлж байна. Курашики хотын дарга Каори Ито Асахи Шинбүн сонинд мэдээлснээр “Хэнд ч өмсөх юм алга. Бидэнд цамц, өмд, оймс, гутал бүгд хэрэгтэй байна” гэсэн юм. 
 
Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих