Агуйд гацсан хүүхдүүдийн дөрвийг эсэн мэнд гаргалаа

: 132 өдрийн өмнө / 2018-07-09 16:35:53

Тайландын хойд хэсгийн Тхам Луанг агуйд өнгөрсөн зургаадугаар сарын 24-нд өсвөрийн хөлбөмбөгийн багийн тоглогч 11-15 насны 12 хүүхэд 25 настай дасгалжуулагчийн хамтаар агуйд орж, тухайн үед болсон үерийн улмаас гарах боломжгүй болж гацсан билээ. Тэднийг эрэн хайх ажиллагааг хийж, найм хоногийн дараа аврах албаныхан олсон юм. 



Тэгвэл өчигдөр Тайланд улсын эрх баригчид Тхам Луанг агуйд гацсан хүүхдүүдийг аврах ажиллагаагааг эхлүүлсэн байна. Аврах ажиллагаа амжилттай болж 12 хүүхдээс эхний дөрвөн хүүхэд эсэн мэнд агуйгаас гаргажээ. Аврагдсан даруйд тэднийг түргэн тусламжийн машинаар ойролцоох бааз дээр байрлаж буй эмч нарт үзүүлж, нисдэг тэргээр Чианг Рай хотын эмнэлэгт хүргэжээ. Аврагдсан дөрвөн хүүхэд эмчийн хяналтад байна.



Аврах ажиллагааг өнөөдөр үргэлжлүүлэн явуулах аж. Агуйд гацсан хүүхдүүдийг аврах ажиллагаанд 50 гадаадын шумбагч болон 40 тайландын шумбагчид гар бие оролцсон байна. Дараагийн аврах ажиллагаа Тайландын цагаар өглөөний 08.00 цагаас эхлүүлэхээр товложээ.

Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих