Наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллана

: 6 өдрийн өмнө / 2018-07-09 17:00:55

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд ажиллах дүүргийн хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллуулах тухай захирамж гаргалаа.

Баярын өдрүүдэд хүлээлгэсэн үүргийг тогтоосон хугацаанд зохих журмын дагуу гүйцэтгэж хороод, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байнгын холбоо тогтоон, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулж, Нийслэлийн хариуцлагатай жижүүрт хоёр цаг тутамд мэдээлэл өгч ажиллахыг томилогдсон жижүүрүүдэд үүрэг болгов.

Түүнчлэн харьяа байгууллага, хэлтэс, албадын дарга, хороодын Засаг дарга нарт баярын өдрүүдэд ажлын байрныхаа аюулгүй байдлыг хангаж, шаардлага гарвал дүүргийн хариуцлагатай жижүүрт мэдэгдэж ажиллахыг даалгасан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
 
 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих