Д.Ариунболдыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

: 73 өдрийн өмнө / 2018-07-09 17:58:19

Төрийн өмчит "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар богино хугацаанд өндөр үр ашигтай ажилласан Доржийн Ариунболдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Уул уурхайн сайд Д.Сумьяабазар гардууллаа. Чалко компанид олгох 6 жил сунжирсан их өр ( 350 сая ам.доллар), Хөгжлийн банкны 200 сая ам.долларын өрийг барагдуулж, Эрдэнэс Таван Толгой ХК-ийн гадаад дотоод өрийг бүрэн барагдуулахад Ариунболд захирлын оруулсан хувь нэмрийг төрөөс өндөр үнэллээ гэж шагнал гардуулах үеэр онцоллоо.

Д.Ариунболд нь нэг жилийн хугацаанд Эрдэнэс Таван Толгой ХК-ийг чадварлаг удирдсан тул Засгийн газрын алт хөтөлбөрийг хэрэгжүүлэх " Эрдэнэс алт ресурс" төрийн өмчит компанийн захирлаар энэ оны 4-р сард томилогдсон байна. Тэрбээр хар алт хөтөлбөрөөс, шар алт хөтөлбөрт шилжсэн анхны гүйцэтгэх захирал болжээ.

Ц.Хишгээ
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
иргэн
72 өдрийн өмнө / 202.70.34.115

ЧИ МАН-Н ОЛОН ГАР ХӨЛИЙГ ЭРДЭНЭСТТ-Д ШАХАЖ МӨРӨӨРӨӨ АЖЛЛАЖ БАЙСАН ОЛОН ХҮНИЙГ ХООЛНООС САЛГАСАН ДАА..................... ТГЖ БГААД НЭГ УУЛЗАЖ ЯРИЛЦАЯ ДАА.............................................

Bi
73 өдрийн өмнө / 66.181.161.7

Baharhaj bn iim hun mongol turd us agaar met dutagdaj bn