Д.Гантулга, Д.Мурат нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

: 6 өдрийн өмнө / 2018-07-10 09:19:17

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаж дуусаад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал тэдний гэм буруутай эсэхийг тун удахгүй шүүх хурлаар хэлэлцэж тогтоох нь. 

Б.Бахытгүл гэх эмэгтэйг зодсон гэх хэргээр ялагдаж буй УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6.1дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Харин Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчирхийлсэн хэргээр буруутгагдаж буй гишүүн асан Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Irgen
6 өдрийн өмнө / 64.62.232.46

Gantulga bol medeej yal abna. Murat bol huurhun torguuliad salna. Gehdee naad Muratad UIH emegtei gishuudiin face ruu boobnii zurag ybuulah erh deer nemj ugduggui ym baihdaa gej. manai emegtei gishuud face ruugee orohdoo Muratiin boobnii zurag uurt irehiig huleeldeg gesn shuu. Mongol ulsiin shuuh huurhii emegtei gishuudiin husliin bieluuleh es surtahuungui boltloo unsan gazar l daa erin

Зочин
6 өдрийн өмнө / 59.153.115.119

Олны нүдэн дээр дүүжил