Агуйгаас дахин 4 хүүхэд гаргажээ

: 73 өдрийн өмнө / 2018-07-10 09:45:00

Тайландын хойд нутгийн агуйд түгжигдсэн хүүхдүүдийг аврах хүнд хэцүү ажиллагаа эхэлснээс хоёр өдрийн дараа нийт 8 хүүхэд аврагдлаа. Ням гарагт эхний дөрвөн хүүхдийг гаргасан тухай мэдээлж байсан бол өчигдөр нэмж дөрвийг гаргаж чаджээ. Одоо агуйд дахин дөрвөн хүүхэд, 25 настай дасгалжуулагчийн хамт үлдээд байна. Сүүлийн өдрүүдэд тус нутагт их устай бороо орж эхэлсэн тул агуй усаар дүүрэхээс өмнө сүүлчийн арга хэмжээг авч, хөвгүүдэд шумбагчийн хувцас өмсгөн гаргаж эхэлжээ.

Хэдийгээр бороо орж байгаа ч агуйн усны түвшин одоохондоо нэмэгдээгүй, мөн хүүхдүүд хүнс тэжээл авч биеийн хүч тамир нь сайжирсан тул энэхүү эрсдэл өндөр ажиллагааг явуулахад тохиромжтой нөхцөл бүрдээд байгаа гэнэ. Аврагдсан хүүхдүүдийн бие сайн, эмнэлэгт эмчилгээ, үзлэг хийлгэж байгаа гэнэ. Элдэв халдварт өвчин дамжихаас сэргийлж, гэр бүлийнхэн нь одоохондоо уулзаж чадахгүй, тэднийг шилэн хаалтны цаанаас харж байгаа ажээ.

 
Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих