МҮБХ: Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хууль бус наадмын түрүүнүүдийг хураалгахаар Ерөнхийлөгчид хандав

: 131 өдрийн өмнө / 2018-07-10 14:24:07

         МҮБХ-ынхон өнөөдөр Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хууль бус наадмын түрүүнүүдийг хураалгаж, хохирсон бөхчүүдэд цолыг нөхөн олгуулахаар Ерөнхийлөгчид хандлаа. Албан бичигтээ “Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь 1987 оны Наадмын 4-ийн даваанд Москвагийн олимпийн мөнгөн медальт, улсын начин Жамцын Даваажавт өвдөг шороодсон ч тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дахин барилдуулна гэж хууль бус шийдвэр гаргахад Ж.Даваажав: “…хаяж болдоггүй бөх юм бол дахин барилдаж яахын” гэж орхин явснаар дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсанд тооцож байжээ.

1993 оны 6 даваанд Ховд аймгийн харьяат, улсын начин Мөнхбаатарт наадамчин олны өмнө унахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсан гэсэн хууль бус, илт үндэслэлгүй шийдвэр гаргаж улсын начин Мөнхбаатарыг хохироосон. Архангай аймгийн харьяат улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй 5 удаа үзүүр түрүүнд үлдэж барилдахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлагууд Д.Мөнх-Эрдэнэ чамд арсланг чинь өгчихье, халх хүн 10 түрүүлэх гэж байна, дэмжээд унаад өг олон удаа дарамталж, шахаж, шантаажилсны үр дүнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь давж 5 удаа түрүүлж байсан.

Мөн үүнээс гадна Улсын Баяр Наадамд улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, төв аймгийн харьяат, улсын харцага Ж.Намжилдорж нараас мөн л дээрх аргаар дарамталж, шантаажилж, найраа хийж даваа авч, дээрх бөхчүүд, хөлс, хөдөлмөр, даваа, цол, боломжоороо хохирч үлдсэн байдаг” гэхчлэн олон ноцтой баримтуудыг дэлгэжээ. Мөн тухайн үеийн барилдааны бичлэгийг ч хавсаргасан байна.

Ингээд архивын бичлэг болон Ерөнхийлөгчид хандсан албан бичгийг үзнэ үү.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Бөх сонирхогч
125 өдрийн өмнө / 64.119.16.163

Хууль бус тэргүүн Чинбат арай ч ийм бичиг хийхдээ хүртэл доош ормооргүй юм. Гэмт хүн гилбэлзэнэ гэгчээр хар аврага, жижиг аврага нараас л ийм үйлдэл гарч байгаа юм болов уу, арслан Мөнхэрдэнэ арай оролцоогүй байх гэж найдая

зз
126 өдрийн өмнө / 27.123.212.142

Баас хатавч , том хар баас хэрүүлч одоо болтол өмхий хангинуулаадл

зз
126 өдрийн өмнө / 27.123.212.142

Баас хатавч , том хар баас хэрүүлч одоо болтол өмхий хангинуулаадл