Англи-Хорватын хөгжөөн дэмжигчдэд эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг уриалжээ

: 74 өдрийн өмнө / 2018-07-10 14:43:45

Англи-Хорватын багуудын хооронд болох ДАШТ-2018-ны хагас шигшээ тоглолтын дараа нийслэл хотод эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг Лондон хотын цагдаагийн газраас хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдэд хандан уриалжээ.
 
Өмнө нь болсон ДАШТ-ий ¼ шигшээгийн тоглолтын /Англи-Швед/ дараа Лондон хотод хэв журам зөрчсөн 226 удаагийн тохиолдол гарчээ. Хөл бөмбөгийн фанатууд зогсоолд байсан автомашинууд дээр гаран дэвхцэж, хотын өмч хөрөнгийг сүйтгэсэн байна. Зарим танхай этгээдүүд Шведийн "IKEA" дэлгүүр рүү дайран орж, мебель орнууд дээр үсрэн цовхчиж байжээ.
 
“Шведтэй хийсэн тоглолтын дараа хөгжөөн дэмжигчид гудамжуудыг хаасны улмаас түргэн тусламжийн машинууд дуудлагад маш их цаг алдаж очсон. Харин Орос руу явсан Английн хөгжөөн дэмжигчид биеэ маш зөв авч явсан бөгөөд ямар нэгэн зөрчилд холбогдоогүй” гэж Английн Үндэсний цагдаагийн газрын хөл бөмбөгийн асуудал эрхэлсэн зөвлөлийн дарга Марк Робертс ярилаа.
 
Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
orosuud naaduuiig ch
68 өдрийн өмнө / 202.55.191.130

bie zob abch ybahui bol orosd aluulanaa gedegee medej bga naad muu angilichuud chin.. estoi golog bolgoj ogon l doo orosuud..