Хяналтын ажилтан, Шалгагч нар онц тээвэрчин цолоор шагнууллаа

: 5 өдрийн өмнө / 2018-07-10 16:42:42

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Сити баз консалтинг” ХХК-ийн хянагч, шалгагч нар Зам тээврийн хөгжлийн яамнаас олгодог Монгол Улсын Онц тээвэрчин цолоор шагнууллаа. Тодруулбал, Хяналтын ажилтан А.Алтанцэцэг, Д.Жавзан, Шалгагч П.Мөнхтуяа, Г.Төмөрхүү, Г.Сүнжидмаа нар Монгол Улсын онц тээвэрчин цол тэмдэгээр шагнууллаа. Энэхүү шагналыг салбартаа олон жил үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүст олгодог юм.



Мөн энэ үеэр “Сити баз консалтинг” ХХК-ийн зүгээс Э.Энхтөгс, Б.Чулуун, С.Батхишиг, Г.Хулан, Г.Отгонтуяа нарын үр бүтээлтэй, сайн ажилласан ажилчдаа мөнгөн шагнал, өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшууллаа.


 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих