Амралт зугаалгын бүсэд хогийн тэвш байрлууллаа

: 74 өдрийн өмнө / 2018-07-10 16:53:33

Монгол Улсын тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Баянзүрх дүүргээс хэд хэдэн удаагийн их цэвэрлэгээг зохион байгуулан ажилласан билээ.

Тэгвэл баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд ая тухтай, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх үүднээс дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн юм.

Уг үүрэг даалгаврын дагуу дүүргийн НҮГ-I, II, III, IV Туул гол орчмын зүүн хэсэг болон Гачууртын Алаг жиргээ, Хар усан тохой зэрэг иргэдийн зорин очих дуртай газруудад хогийн тэвшийг байрлууллаа. Иймд иргэд та бүхэн хоггүй цэвэр орчинд наадаж, байгаль орчноо бохирдуулахгүй, тусгайлан байршуулсан тэвшинд хогоо хийж цэмцгэр наадахыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
73 өдрийн өмнө / 203.91.115.43

тэвш гэж юу байнаа. зүгээр л хогны сав гээч монголжих гээд маяглах. тарвагадорж кофег боргол гэж тэнэгтдэг шиг

Зочин
73 өдрийн өмнө / 73.221.181.240

Их юм болж лээ. Угаасаа байх ёстой юм үхэрнүүд минь

Зочин
74 өдрийн өмнө / 64.119.16.145

Хотоос гарч орж байгаа машинуудын эзэдээс харахад нт хогийн уут орж ирэхэд нь хогийг нь шалгаж байсаар байн Уут үгүй бол уут худалд..